Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын дарга Л.Наранхүү нарын холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд ихэр хүүхэдтэй болон олон хүүхэдтэй залуу гэр бүлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Уулзалтанд оролцогч залуучуудаас гарсан санал:
- 18 нас хүрч өрх тусгаарлаж буй залуучуудад Монгол гэр олгодог болох
- Малчин, саальчдыг бэлтгэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, залуу малчдыг бэлтгэх ажлыг зохион байгуулах
- Залуучуудын гарааны бизнесийг дэмжих /хүүхэд, залуучуудын хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж/
- 4-өөс дээш настай ихэр хүүхдэд төрөөс дэмжлэг үзүүлэх
- 5-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилалд хамруулах
- Төрийн албан хаагчдын хүүхэд их дээд сургуульд суралцахад хүүхдийн амжилтыг нь харгалзан төрөөс дэмжлэг үзүүлэх
- Хүүхэд харах төв эсвэл цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх
- Залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг гаргалаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Олон хүүхэдтэй болон ихэр хүүхэдтэй
гэр бүлд чиглэсэн орон нутгийн бодлого арга хэмжээг төлөвлөн, үе шаттай
хэрэгжүүлнэ хэмээн уулзалтын үеэр онцоллоо.
Уулзалтын үеэр аймгийн
ГБХЗХГ-ын дарга А.Нансалмаа, ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл нар өөрийн
салбарын бодлогын хүрээнд уулзалтад оролцогчдоос гаргасан саналыг судлан
ажил хэрэг болгох талаар хариулт өгч мөн БОЭТ-ийн сургалт,
сурталчилгаа, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал
н.Ууганцэцэг "Бага насны хүүхдийн хоол тэжээлийн онцлог”-ийн талаар
мэдээлэл хийлээ. Уулзалтын төгсгөлд Алтан гадас одонт хөгжимт драмын
театрын Сонгодог хөгжмийн тоглолтыг хүрэлцэн ирсэн ээжүүд болон гэр бүлд
зориулан толилуулав.
Уулзалтад оролцсон нийт ээжүүд болон залуу гэр бүлдээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих