2018.10.12 / БИЛГИЙН ТООЛЛЫН 3
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно. Наран ургах, шингэх: 07.07-18.11 Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Уул |
|
Аргын тооллын 10 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 3, Онгоц одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. |

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28197
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих