Монголын алдарт жанжин Дамдины Сүхбаатарын уг гаралын талаар их бүрхэг байдаг. түүнийг Хайсу овогийнх гэж үзэх болсон. гэтэл тэр хайсу овог нь үзэмчин овог гэж үздэг болжээ.
Дамдины Сүхбаатарыг цахар , үзэмчин, буриад нарын аль нэгнээс гаралтай гэдэг. Д.Сүхбаатарын хэдэн үеийн намтарыг о.Пүрэв гэдэг судлаач зохиогоод дээд өвөг эцэг нь манжийн эсрэг тэмцэж байгаад нүхэн шоронд хоригдож байгаад үхсэн болгочихсон. Гэтэл бодит байдалдаа тийм биш. Халхын нэг харц ардын намтарыг бичдэг эх сурвалж байхгүй, манж нар ч тоож бичихгүй. гэтэл шууд л үлгэр зохиочихсон.
Сүхбаатар өвөг эцэгийг хилийн цаанаас Цахараас ирсэн гэдэг. тийм байж болох бүрэн боломж бас бий. цахар бол тэр үед яг л монгол хэвээрээ байсан учраас асуудал алга. үзэмчин ч ялгаагүй.
Хайсу овогийн талаар дурдаж үзэе. Хайсу буюу "хайс" гэдэг нь ямар утга илэрхийлэх бэ монгол хэлээр. "хайс" гэдэг нь нарийн шуулмал мод буюу одоогийнхоор "банз" юм. Хайс овогтой хүн дорнодын үзэмчин дотор байсан гэж үздэг. гэхдээ яг тодорхой мэдээ алга.
Хуасай овогийг нэр сунжирч Хайсу гэж хувирсан уу, эсвэл зохиомол түүхчид түүнийг зориудаар гуйвуулав уу.
Дорнодын Буриадуудын дунд Д.Сүхбаатарыг буриад хүн байсан гэж ярилцдаг, социализмын үед Д.Сүхбаатарын хамаатанууд Дорнодын Цагаан Овоо суманд амьдардаг гэсэн битүү сураг гарч Улаанбаатараас тусгай даалгавартай хүмүүс очиход тэд үгүй гэж гүрийж байжээ, мэдээж хэлмэгдүүлэлт, амь насаа алдахаас айсан хэрэг байв. Жангийн Шагдарсүрэн гэдэг буриад өвгөн нь Д.Сүхбаатарын хамаатан гэгддэг байв. тэр өвгөн өдгөө таалал болжээ. Жангийн Шагдарсүрэний угийн овогийг сайн мэдэхгүй юм.
эдүгээ Цагаангууд овогтой Наваан Цэдэн гэдэг буриад өвгөн бөө өөрийгөө Д.Сүхбаатарын хамаатан гэж үздэг, эдүгээ амьд байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих