Хоёр могойн үлгэр

Ганц хүүгийн нь гэдсэнд могой үүрлэсний улмаас тэр мах шөлгүй жигтэйхэн муухай туранхай амьтан байдаг байжээ. Хавь ойрын нэртэй чадалтай эмч домч нарыг дуудан ирүүлж эм тан арга ширгийг байдгаар нь хийлгүүлсэн авч ямар ч засал тус авсангүй гэнэ. Өвчний уршгаар сэтгэл санаагаар унасан хан хүү нутаг орноо орхин гарч харийн нэгэн гүрэнд очиж нэг хотын эвдэрхий муу сүмийн нэгэн үлдэгдэл бараадан бараадан гуйлга гуйн амьдардаг байжээ.
Тэр хотыг Чадалт хэмээх нэгэн хаан захиран суудаг байжээ. Хаан нөхөрт арайхан гараагүй хоёрсайхан охинтой юмсанжээ. Хоёр гүнж өглөө бүр ургах улаан нарнаар эцгийн өлмийд ирж мөргөхдөө эгчмэд нэг нь, хаан дээд аав минь, урт удаан наслах болтугай. Таны буянаар бидэнд элдэх жаргал бүрэн байна гэж хэлдэг бол бага гүнж,хаан аав минь, хүн эдэлбэл зохих үйлээ эдэлж, хийвэл зохих юмаа хийх хэрэгтэй гэж хэлдэг байжээ.
Тэр үгийг өдөр бүр сонсон сонссоор эцэст нэг өглөө хаан гэнэт уурлаж шадар түшмэдээн дуудан ирүүлж өгүүлрүүн: - Ухаант түшмэдүүд минь, та нар энэ муу ёрын юм донгосож суудаг бузар гүнжийг хоосон ядуу нэг юмтай хүзүүг нь холбож өгөөд цөлсүгэй. Тэр өдөр бүгд муу ёрын юм донгосож суусан үрийг амсаг.
Хааны зарлигаар бага гүнжийг нөгөөх эвдэрхий сүмд
орогнодог залуутай суулгаж жаал зугаа хогшил хөрөнгө тасалж өгөөд гаргажээ.
Хааны гүнж түүнийг дуртай гэгч хань нөхрөөн болгон авч түүнийгээ аван харь оронд явжээ. Тэд яван явсаар нэгэн том хотын захад хүрч очоод нуурын захад юм хүмээ сахиулж нөхрөө орхичихоод гүнж хот орж хоол ундны зүйл олж ирэхээр зарц
дагуулаан хамт авсаар явжээ. Захаас хэрэгтэй юмаа базаж аванэогэж харваас нөхөр болсон залуу нь нэгэн могойн нүх дэрлэн унтаж байх бөгөөд амнаас нь нэгэн хар эрээн могой гарч толгойгоо цогнойлгон урт уртаар агаар сорон байхыг харжээ.Тэгтэл газар нүхнээс бас нэг могой гарч ирээд цогнойн зогсов гэнэ.Хоёр могой бие биеэ хармагч уурлалцаж нүхэнд амьдардаг могой: -нь ээ хар нүгэлт минь, чи энэ сайхан хан хүүг юуны учир ийн зовоож үүнээс үл салнам бэ? гэж асуухад хаан хүүгийн аман дахь Өгүүлрүүн:: - Чиний нүгэл хилэнц чинь багадаад байна уу? Алтаар дүүрэн авдрыг хорт хэлээрээ сүрдүүлэн хав дарж суугаагаа чи бага нүгэл гэж бодож байна уу?
Нүхэн дэх могой: - Хар нүгэлт минь чамайг устгах аргыг мэдэх эмч домчгүйд чи их оодорч байна уу? Уг нь нэг аяяга хиж буцалгаад уучихвал чам шиг юм нь яаж тэсэх билээ дээ.
Хаан хүүгийн аман дахь могой: - Чамайг ч гэсэн устгахад юухан байх билээ. Буцламтгай ганц хувин ус цутгаад гүйцэх нь тэр билээ.
Нууцаа дэлгэлцэн байгаа хоёр могойн үгийг нуугдсан гүнж сайтар ойлгож авчээ.
Тэгээд хоёр могойн ёсоор ажиллаж хань нөхрөө эрүүлжүүлэн аваад зогссонгүй арвин их алт мөнгөний зоорь гарган авчээ. Гүнж эрүүл саруул сайхан нөхрөө дагуулсаар, баялаг их алт мөнгөө ачсаар эцэг дээрээ эргэн очиж өгүүлрүүн: - Эцэг минь, хийх ёстой юмаа хийх л хэрэгтэй гэдэг минь үүнийг хэлдэг билээ.
Хаан аав, хатан ээж, хамаг бүхэн албат зарц бултаар хааны гүнжийн ухаан санаа, буян заяаг магтан биширчээ.
Учир ийм болохоор хоёр талын нууц хэргийг хотхол олны дунд задлан чалчваас хожим хойчид толгойд хүрэх гай болог гэж хэлж байгаа минь тэр билээ.
Шадар түшмэдийн үгэнд орж Шөнийн-баатар хаан Насанг алахаан больж ивээл үзүүлэх шийдвэр зарлажээ.
Хааны шийдвэрийг Цусан-Амт сайд үл зөвшөөрөн бусад түшмэдийн гэнэн тэнэгийг дурьдан өгүүлрүүн: - Та нар даан ч яав даа. Төр ёсны эсрэг зөвлөлгөө өгч хөөрхий энэ хааныг сүйд хийх гэж байх уу?
Алан дайрахыг ивээн таацаж
Дурлан хайрлахыг холдоон хөөвөл
Дурлан хайрлахыг холдоон хөөвөл
Үхэл зовлын ам дэлгэж
Зүхэл хорслын бах хангах
Зүхэл хорслын бах хангах
Гэсэн сургаал байдаг бусуу.
Үгийн нялуунд автагдаж
Хэргийн бурууг эс ухвал
Мунхаг тэнэгээ харуулан
Савсаг эхнэртээ чадуулах
Өгүүлбээс
нэгэн мужаан эр шалиг самуун эхнэртээ бусдын өвөрт орж зугаалан
янаглахыг хоёр нүдээрээ үзсэн мөртлөө сайхан үгэнд нь хууртагдан савсаг
эхнэрээ шалиг залуугийн хамт мөрөн дээрээ суулган баяр хөөр болон
тосгоныг хэсэн явсан үлгэр буюу.
Хэргийн бурууг эс ухвал
Мунхаг тэнэгээ харуулан
Савсаг эхнэртээ чадуулах

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2854
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих