Эвсэл долоо хоногийн дотор хэдэн зуун террористыг устгасан гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 12 дугаар сарын 16-22-ны хооронд холбоотнуудын хүчин Ефрат мөрний дунд хөндий дэх “Лалын улс”-ын объектуудад агаараас цохилт өгчээ. Хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, агаарын цохилтын үеэр террористуудын хангамжийн болон түшиц газруудыг устгасан байна. Үүнээс гадна, эвслийн цэргүүд “Лалын улс”-ын санхүүгийн хэд хэдэн төв рүү дайралт хийжээ.
Эвслийн түншүүдийн хүчин террористуудын байлдааны байрлалуудыг устган бүс нутаг дахь “Лалын улс”-ын сүүлчийн түшиц газруудыг чиглэн хөдөлсөөр байгаа болохыг мэдээлэлд онцлон дурдсан байна. АНУ-ын дэмжиж байгаа Сирийн ардчилсан хүчнийхэн “Лалын улс”-ын сүүлчийн томоохон түшиц газар болох Хажан хот руу дайран орсон тухай өмнө нь мэдээлжээ.
“Энэ бүс нутгийг урт хугацаанд тогтвортой байлгахад “Лалын улс” бодит аюул учруулж байгаа бөгөөд тус бүлэглэлийг бүрэн ялах бидний зорилго өөрчлөгдөхгүй” гэж эвслийн хүчний орлогч командлагч Кристофер Гик мэдэгдсэнийг мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.
Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг ялсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Америкийн цэргүүдэд одоо Арабын тус улсад үлдэх шалтгаан байхгүй гэдгийг тэрбээр онцлон хэлсэн юм. Сири улсаас цэргээ татаж эхэлснээ Цагаан ордон дараа нь мэдэгдсэн. Гэвч “Лалын улс”-ыг ялсан нь эвслийг тараана гэсэн үг биш аж.
АНУ болон тус улсын холбоотнууд 2014 оноос хойш Ирак, Сирид “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаа явуулж байгаа билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29031
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих