Францын алдарт зөнч, зурхайч , эмч эрдэмтэн Нострадамус /1503 онд төрсөн/ гэх нэрээр алдаршсан Мишель де Нотрдам эхэлж буй 2019 оны талаар хэдэн зууны тэртээ хэрхэн зөгнөж байсныг түүвэрлэн хүргэж байна. Тэрбээр дэлхийн төгсгөл хүртэл хүн төрөлхтөнд юу тохиолдох талаар зөгнөн хэлж байсан гэдэг. Гэхдээ энэ бүхэнд итгэх эсэх нь тухайн хүний асуудал бөгөөд түүний хэлсэн бүхэн биелж байсан гэх нотолгоо байхгүйтэй адил огт худал байсан гэж хэлэх аргагүй юм.
Дэлхийн гуравдугаар дайн, үзэл бодол өөрчлөгдөх нь
-Нострадамус 2019 онд дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ хэмээжээ. Францын блогчид алдартай эрдэмтнийн нууцлаг бичээсийг ингэж тайлбарлажээ. Нострадамус 2019 оны энэхүү зэвсэгт сөргөлдөөнд нэг талаас АНУ юмуу эсвэл Европ харин нөгөө талаас ОХУ, Хятад улс оролцоно гэжээ. Их зөнчийн хэлснээр энэхүү сөргөлдөөн нь урт удаан үргэлжлэх бөгөөд хэрэв түүний хэлсэнд итгэвэл энэ дайн 27жил үргэлжлэх гэнэ. Дайны үр дүнд Европ ихээхэн хүчгүйдэж сулрана гэжээ.
- Нострадамус 2019 онд экстремист үзэл санаа ихээхэн дэлгэрэх бөгөөд үүний уршгаар олон удаагийн халдлага гарна хэмээжээ. "Эзний дайснууд бурхныг доромжилж, ариун хуулиудыг сорьж тэрсэлдэхийг хүснэ” хэмээн аугаа зөнч бичжээ.
-Их зөнч мөн мэдээллийн дайны тухай өгүүлсэн бөгөөд "Үг хэл нь илднээс хурц байх болно” гэжээ.
-Нострадамус Европын олон улс оронд үзэл бодлын өөрчлөлт гарах тухай урьдчилан хэлжээ. Мөн Барууны ертөнцөд Христэд итгэгчдийн үнэ цэнэ буурч, исламын үзэл бодол түгэн дэлгэрнэ хэмээжээ.
Том хэмжээний газар хөдлөлт ба үер усны гамшиг
-Нострадамус 2019 онд тохиох байгалийн гай гамшгийн талаар хэлж үлдээхээ мартсангүй. Их зөнчийн хэлснээр хамгийн аймшигтай газар хөдлөлт АНУ-д болох гэнэ. Энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн том байгалийн гамшиг байж магадгүй гэдгийг урьдчилан сануулжээ. Зөнчийн нууц бичиглэлийг тайлж уншдаг судлаачид энэхүү газар хөдлөлт Калифорни болон Канадын Ванкувер арлын хооронд тохиож болзошгүй гэжээ.
-2019 онд мөн үер усны аюул тойрч гарахгүй бололтой. Тодруулбал, Турк Ираны хил дагуу нутагт их хэмжээний үер болохоор байна.
-Түүнээс гадна Францын нуур гол мөрнүүд 2019 онд ихээхэн бохирдож болзошгүйг хэлжээ.
2019 онд гарах уур амьсгалын өөрчлөлт
- Нострадамус 2019 онд уур амьсгалын огцом өөрчлөлт гарна гээд үүний гол шалтгаан нь гариг эрхсийн ер бусын жагсаал болно хэмээжээ.
Үнэхээр энэ 2019 онд одон орончдын тэмдэглэснээр нар Арслангийн одны ордонд шилжиж Бумбын ордны эсрэг байрлана. Энэ үзэгдэл 20 жилд нэг удаа тохиодог юм. Түүнээс гадна 2019 онд Нарны системийн гаригууд галактикийн тэнхлэг ийг дайран өнгөрөх ажээ. Эрдэмтэд энэ үзэгдлийг 26 мянган жилд нэг удаа тохионо гэж байгаа юм.
Нострадамус сансар огторгуйн энэ үзэгдэл дэлхийн соронзон талбайд нөлөө үзүүлнэ хэмээн бичсэн байна. Үүний нөлөөгөөр эхлээд темпратур өсөж, дулаарлын улмаас усан сангууд ширгэж, мөсөн гол хайлна. Харин энэ бүхний дараа хүчтэй хүйтрэнэ гэжээ.
Хүн 200 хүртэл наслах боломжтой болно
-Тэрбээр 2019 эхлэн хүн анагаах ухааны ололт амжилтын үр дүнд 200 хүртэл жил наслах боломжтой болно гэжээ.
Ан амьтадтай үг хэлээ ололцдог болно
-Их зөнчийн хэлсэн хамгийн онцгой таамаглалын нэг нь 2019 оноос эхлэн хүн төрөлхтөн ан амьтдын санаа бодлыг ойлгож тэдэнтэй "ярилцаж” сурна гэжээ. Их зөнчийн бодлоор бол амьтдын санаа бодлыг уншдаг тусгай төхөөрөмж бүтээх бололтой.
Нострадамусын 2018 оны талаар хэлсэн таамагууд хэрхэн биелсэн бэ
-Их зөнчийн урьдчилан хэлсэнчлэн 2018 онд их хэмжээний гал түймрийн аюул байгаа гэсэн анхааруулга биеллээ олж АНУ-ын Калифорнид хамгийн их гамшиг авчирсан түймэр дэгдсэн. Энэхүү түймэр 17 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 14 мянган байшин барилга шатаж, 85 хүний амь насыг авч одсон. Түймэрт өртсөн нийт талбайн хэмжээ 45 мянган гектар болжээ.
-Тэрбээр 2018 онд галт уулын аймшигт дэлбэрэлтийн тухай хүн төрөлхтөнд сануулж үлдээсэн. Тэр ёсоор Гватемал улсын Фуэго галт уул дэлбэрч энэ нь сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн хүчтэй дэлбэрэлтийн нэгээр нэрлэгдэж байгаа билээ. Галт уулын дэлбэрэлтээс гарсан үнс нурам агаарт 10 км өндөр багана үүсгэсэн бөгөөд гамшгийн улмаас 70 шахам хүн амь үрэгдэж, 46 хүн бэртэж гэмтжээ.
- Нострадамус 2018 онд Францад дайн болох тухай өгүүлсэн байв. Үнэхээр ч өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын дундуураас эхлэн Францад "Шар хантаазтангууд”-ын жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид эхлээд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж байсан бол эцэс сүүлдээ ихээхэн гарз хохирол дагуулсан олон нийтийн үймээн самуун болж хувирсан билээ. Энэ үеэр 4 хүний амь нас үрэгдэж, олон зуун хүн гэмтэж, шархдаж цагдаа нар 4500 хүнийг баривчилжээ.
Энэхүү жагсаалд тус улсын өнцөг булан бүрээс 31 мянган хүн оролцсон бол нийслэл Париж хотоос 8 мянган хүн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцжээ.
Эх сурвалж: sputniknews.ru
Бэлдсэн: Г.Хантулга
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих