Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг үндэслэн иргэд худалдаа үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ төлбөр төлөхгүй боллоо.
Тодруулбал, ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдлын дагуу холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдааны зах, үйлчилгээний байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 4.18-д, Худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь иргэд үйлчлүүлэгчдэд бие засах газраар үнэ төлбөргүй үйлчилнэ гэж заажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих