
Чинчоррогийн ийм занданшуулсан шарил нь манай дэлхий дээр олдоод байгаа шарилуудаас хамгийн эртнийх нь байдаг юм. Эдгээрийн хамгийн эртнийх нь 9000 жилийн өмнөх байжээ. Үүнийг энэ оны дөрөвдүгээр сард болсон 8,2 магнитудын хүчтэй газар хөдлөлийн үеэр газрын хөрсөн дээр гарч ирсэн байна гэж археологчид үзэж байна. Үүний өмнө ч газар хөдлөл, хөрсний гулгалтын үеэр хэд хэдэн ийм занданшуулсан шарил оршуулгаасаа гарч хөрсөн дээр ил гарсан байсан юм. Ингэхдээ нэлээд нь гэмтэж үнэ цэнээ алдаж байсан гэнэ. Юутай ч сурагчдын олсон энэ цогцос судалгааны үнэт материал болно гэж археологчид үзэж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2964
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих