Тэеквондогийн спортын Улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 21 дэх удаагийн тэмцээн 2-р сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Дорнод аймгийн баг тамирчид гайхалтай амжилт үзүүлж, багаараа тэргүүн байр эзэлсэн байна. Тодруулбал Дорнодчууд 4 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ.
Дорнод аймгийн таэквондогийн багийг ОУХМ Г.Анхбаяр дасгалжуулжсан бөгөөд "Шилдэг дасгалжуулагч” шагналын эзнээр тодорчээ. Мөн "Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Э.Ганцэцэг шалгарсан байна. Монголын таэквондогийн спортын түүхэнд хөдөө орон нутгийн баг тэргүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ амжилтаараа улсдаа анхдагч болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих