Халхголын ялалтын 80 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн хүрээнд зохиогдож буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд "Хүндийн өргөлтийн аварга шалгаруулах" тэмцээн 2019 оны 3 сарын 12-нд Аймгийн спортын ордонд зохион явагдлаа.
Уг тэмцээнд Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцон, 83 кг жинд цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар 2 дугаар байранд шалгарч, "Өргөмжлөл", мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30212
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих