Онон голын тахилгыг зохион байгуулах ажлын хэсгээс аймаг, орон нутагтаа ажиллаж, амьдарч буй эрдэмтэн судлаачид, Дорнод их сургуулийн багш нар, Ерөнхий боловсролын сургуулийн Түүх, биологийн багш нар, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийг урьж, уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Гол мөрний тахилгыг уламжлалт зан үйлийн дагуу зөв хийх, Гол мөрөн, уул овоо тахих ёс, түүнтэй холбоотой зан үйл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад төдийгүй, байгаль дэлхийгээ ашиг хонжоо харах байдлаар эвдлэн сүйтгэдэг иргэдэд чиглэсэн сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцаж, санал солилцлоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих