2014 онд аймгийн Засаг дарга С.Ганбатын санаачлагаар Дорнод аймгийн
хүн амын өвчлөл, эндэгдлийн байдлыг үнэлэх судалгааны захиалгыг Анагаах
ухааны хүрээлэнд өгч судалгааны бэлтгэл ажлуудыг 4 дүгээр сараас эхэлсэн
бөгөөд өнөөдөр Монгол улсын Ардын эмч, Анагаах ухааны хүрээлэнгийн
захирал, Академич Н.Баасанжаваар ахлуулсан судалгааны үндсэн баг манай
аймагт хүрэлцэн ирж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлалын
дагуу судалгааг эхлүүлэхэд бэлэн болж судалгааны ажлын нээлт аймгийн
ЗДТГ-ын хурлын танхимд болж өнгөрлөө.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Ганбат, АУХ-ийн захирал, судлаачид, ЭМГ-ын дарга Х.Хулан, БОЭТ-ийн захирал Д.Должин болон бусад холбогдох эмч, мэргэжилтнүүд оролцож судалгааг хэрхэн хийх, хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Судалгааг хөдөөгийн 3 сум, аймгийн төвийн 3 багаас санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан 600 хүмүүсээс авах юм.
Манай аймгийн хувьд хүн амын дундаж наслалт аймаг, улсын дундажтай харьцуулахад бага, зарим өвчлөл улсын дунджаас өндөр байгаа нь энэхүү суурь судалгааг хийлгэх зайлшгүй үндэслэл болж байна.
Энэхүү судалгаа нь 1987 оноос хойш манай аймагт хүн амын эрүүл мэндийн байдлын талаар хийгдэж байгаа анхны судалгаа болж байгаад талархаж аймгийн хүн амын өвчлөл, наслалтанд нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгааныг судлан тогтоож, үнэлэлт өгөн, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргачлал, зөвлөмж боловсруулснаар Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын цаашдын бодлого, төлөвлөлт, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй бас байгаагаа нээлтийн ажиллагаанд оролцсон эмч, мэргэжилтнүүд илэрхийлж байлаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих