Тус Цагдаагийн газраас санаачлан Аймгийн ИТХурал, ТВ5 телевизийн "Шинэ хөдөө” зорилтот төсөл нэвтрүүлэгтэй хамтран Дорнод аймгийн 14 сумын малчдын төлөөөллийг оролцуулсан туршлага судлах арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын алба хаагч нар болон малчдын төлөөлөл ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцах, төрөөс мал аж ахуйн талаар хэрэгжүүлж буй бодлого үйл явцтай танилцах, ТВ5 телевизтэй танилцахаас гадна УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай уулзан, мал хулгайлсан этгээдэд оногдуулах Эрүүгийн хуулийн 17.12 дах заалтын талаар санал бодлоо солилцсон байна.
Мөн Төв аймгийн Аргалант суманд очиж, Монгол Улсын шилдэг малчны бүлгээр сүүлийн 2 жил шалгарч байгаа "Шар ямаат” малчдын бүлгийн бүс нутагтаа мал хулгайлах гэмт хэргийг бүр мөсөн таслан зогсоож, бүлгээрээ хамтран олон шинэлэг ажил зохион байгуулсаныг газар дээр нь танилцаж, туршлага судалсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=32482
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих