Аймгийн Засаг дарга С.Ганбат 2014 онд аймгийн төв Чойбалсан хотоо
Жишиг ногоон хот болгох зорилт дэвшүүлээд байгаа. Тэгвэл өнөө өглөө
болсон аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр бүх албан
байгууллагын удирдлагуудад орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлэхэд хяналт
тавьж ажиллахыг Хэрлэн сумын засаг дарга Ж.Энхцэцэгт даалгалаа.
Өнгөрсөн онд Чойбалсан хотод нийт 48023 ширхэг навчит мод тоологдоод байгаа юм. Мөн 11301 навчит модыг шинээр тарьжээ. Модны насжилтыг залуужуулж, орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор хэлбэржүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар жилдээ хоёр удаа мод тарих өдөр зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил Дорнодчууд зөвхөн дээрх хоёр өдөрт бус дулааны улирлын турш мод тарих, цэцэрлэглэгжүүлэх ажлыг өргөн хэмжээнд өрнүүлэхээр болж байна. Энэ ажлын хүрээнд "Нэг өрх-нэг мод” уриалгыг гаргасан байна.
Мэдээний URL:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих