Сүүлийн
хэдэн сарын хугацаанд иргэд "ТҮЦ МАШИН"-аар дамжуулан 10 гаруй
төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Тодруулбал, Иргэний бүртгэлийн
ерөнхий газраас авдаг төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн
лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт, цуцлалтын
бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон аж ахуйн
нэгж, байгууллагын татвар төлөлт, татварын өр, үлдэгдэл, тайлан тушаалт,
татвар төлөгчийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, иргэн, хувь хүний
татвар төлөлт, бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт зэргийг авч үйлчилж
байгаа. Ингэснээр иргэдийн цаг хугацааг хэмнэх төдийгүй төрийн ажлын
ачааллыг бууруулсан явдал болоод байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих