Дорнод аймагт "Агаарын бохирдлыг бууруулах” дэд хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн агаарын чанарын төлөв байдал, бүсчлэлд судалгаа хийжээ. Тухайлбал, хоёрдугаар багийн суурьшлын бүсийн зүүн хэсэг, долдугаар багийн баруун хойд хэсэг, дөрөвдүгээр багийн нутгийн ихэнх хэсэг, 10-р багийн зарим хэсэг агаарын бохирдолтой гарсан байна. Тиймээс хөрсний бохирдол, тоосжилтыг ч шат дараатай шийдвэрлэх асуудлыг хөндөж байгаа аж.
Статистик судалгаанаас үзвэл, Дорнод аймгийн төвд гэр хорооллын 5463 айл өрх бий. Үүнээс гэрийн ердийн зуух 1437, сайжруулсан зуух 80, байшингийн ердийн зуух 1916, сайжруулсан 30 зуух ашиглаж байна. Нэг жилийн хугацаанд дээрх айл өрхүүд 50 мянга гаруй тн нүүрс, 1093 метр куб мод, 1349 тн аргал хөрзөн түлшинд хэрэглэжээ.
Д.Дэлгэрмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих