Өнөөдөр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн судлаач, зохиолч, залуучуудын байгууллагыг үндэслэгчдийн нэг,соён гэгээрүүлэгч, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв агсны дурсгалыг хүндэтгэх өдөр.
Энэ өдрийг тохиолдуулан Л.Түдэв агсаны хөшөө дурсгалыг Монголын Залуучуудын Холбооны хоймортоо заллаа. Энэ нь Монголд залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтан хийж буй ажлуудынх нь нэг бөгөөд Л.Түдэв агсны гуайн нэрэмжит Монголын хамгийн том цахим номын сан болон залуучуудын хөгжлийн танхимыг холбоондоо нээхээр ажиллаж байгаа аж.
Л.Түдэв агсан МХЗЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд залуучуудын хэвлэлийн редакцийн удирдагчаар ажиллаж, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргасан соён гэгээрүүлэгч, МХЗЭ-ийн алдартай удирдагчдын нэг.
Тиймээс МЗХ түүний бүтээл, алдар гавъяаг залуучууддаа таниулан, сурталчлах, суралцах, өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ийнхүү хөшөөг нь заллаа. Хөшөөний нээлтэд МХЗЭ-ийн ахмадууд, Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөллүүд оролцож, МХЗЭ-ийн Ахмад ажилтнуудын холбооны гүйцэтгэх захирал С.Батмягмар, Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөл зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Үнэн сонины ахмад сэтгүүлч Н.Бөхдамбий нар баяр хүргэн үг хэллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих