Мал эмнэлгийн газраас малын эмийн сангуудад хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар эм тариа, бэлдмэлийг зориулалтын дагуу тээвэрлэж байгаа эсэх, эмчийн жороор олгодог эсэх, хадгалалт, хаяг шошгын стандарт зэргийг шалган бүртгэлжүүлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Дорнод аймагт үхрийн яс сөнөрөх, адууны хорхойн халдвар нэмэгдэх болсон. Тиймээс дээрх өвчнүүдийн үед хэрэглэх эм бэлдмэлийн судалгааг мөн гаргаж, өвчлөлийн үед цаг алдалгүй эмчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Ташрамд дуулгахад, малчид малдаа элдэв төрлийн эм тариа хэрэглэх явдал ихсэх болсныг мэргэжлийн эмч нар хэлж байна. Энэ нь малын маханд антибиотикийн үлдэгдэл үүсгэх, ямар нэг эмгэг өөрчлөлт гарах магадлалыг нэмэгдүүлдэг аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих