
Дорнод аймгийн иргэн залуу хос Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гурван ихэр хүүхдээ (хоёр охин, нэг хүү) өлгийдөн авсан билээ. "Ихрүүдээ хоёр сар хүргээд орон нутаг руугаа явж болно” гэж хяналтын эмч нь зөвлөснөөр Улаанбаатар хотоос тэд Баян-Уул сумын төвд эмээгийндээ ирээд түр амьдарч байна. Гурван ихэр хүүхэдтэй болно гэж залуу гэр бүл төлөвлөөгүй ч энэ нь бурхны хосгүй үнэт бэлэг байв. Айл гэр болж, ажил хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж буй залуу хос өөрийн гэсэн орон гэр байхгүй, төвхнөж хараахан амжаагүй ч хүсэл тэмүүлэл дүүрэн, аз жаргалтайгаар үрсээ өсгөж байна. Тэдний ууган хүү У.Идэрбаяр нь одоо хоёр нас хүрч байгаа. Дөрвөн хүүхэд өсгөх нь одоогийн энэ хүнд цаг үед цалин орлого багатай гэр бүлд амаргүй нь бодит үнэн билээ. (Мэдээллийн эх сурвалж
https://gogo.mn/r/v427d...).
Иймд Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс залуу хос Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нарын гэр бүлийг орон байртай болгох зорилгоор "Ихэр заяаг мялаая" хандивын аян зарлан Монголчууд, Дорнод аймгийн түмэн олноо хандивт нэгдэхийг уриалж байна.
Хандивын данс: ХААН БАНК 5300624308 Д.Батчимэг (Нутгийн зөвлөлийн санхүү хариуцсан ажилтан)
Санаачлан зохион байгуулагч:
Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Чойбалсан хот дахь нутгийн зөвлөл
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=35275
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих