БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь хардлагын дайсан бий болгох, бүлэглэн сөргөлдөх хуучны сэтгэхүйг Ази Номхон далайн бүс нутагт оруулж ирэх ёсгүй гэж мэдэгдлээ.
Их Британи, Умард Ирландийн Нэгдсэн Хаант Улс, Япон зэрэг улсууд энэ сард батлан хамгаалах чиглэлийн гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Энэхүү гэрээгээр Их Британийн тал Японд цэргийн бааз байрлуулахыг зөвшөөрөх төлөвтэй байгаа юм. Энэхүү үйлд явдлыг олон улсын ажиглагчид Хятадын эсрэг чиглэсэн зорилготой гэж үзэж байгаа юм байна.
Дээрх гурван улсын хамтын ажиллагааны үйл ажиллагаатай холбоотойгоор БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр "Ази Номхон далайн бүс бол энх тайван хөгжлийн бүс нутаг болохоос биш геополитикийн сөргөлдөөний талбар биш.Хятад улс бол улс орнуудын хамтын ажиллагааны түнш, харин аль ч орны хувьд аюул биш. Холбогдох орнууд батлан хамгаалахын хамтын ажиллагаа өрнүүлэх нь улс орнууд хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд тустай байх ёстой, харин хий хардлагын дайсан бий болгох, бүлэглэн сөргөлдөх хуучны сэтгэхүйг Ази Номхон далайн бүс нутагт оруулж ирэх ёсгүй" гэжээ.
Б.МӨНХ
http://hardnews.mn/45522/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих