Дорнод аймаг төмсний 64.6 хувь, хүнсний ногооны 24.6 хувь, жимс, жимсгэний 0.03 хувийг дотоодын үйлдвэрлэлээсээ хангаж байна. Сүүлийн жилүүдэд өвлийн хүлэмжид нарийн ногоогоо тарих болсон учир өдөр бүр шинэ ногоо хүнсэндээ хэрэглэх боломж бүрдээд байгаа юм.
Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын мах, гурилын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Жилд 16.3 мянган тонн малын мах, 7.8 мянган тонн гурил үйлдвэрлэдэг. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 73.5 хувь буюу зургаан сая литр сүүг мал аж ахуйн салбараас хүлээн авч байгаа бол талх гурилан бүтээгдэхүүний 28.8 хувийг дотоодоосоо хангаж байна гэж ХХААГ-ын тайланд дурджээ.
Харин хоногт 2.5 тонн шувууны мах, 116 мянган ширхэг өндөг шаардлагатай гэсэн судалгааг гаргасан байна.
Ташрамд сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд 13 мянга орчим тэжээвэр шувуу бий. Үүний 12 мянга нь аймгийн төв Хэрлэн суманд байдгаас 9000 мянга орчим нь тахиа, 3000 нь бөдөн шувуу юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих