Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Петрочайна Дачин Тамсаг компанид хийсэн шалгалтын үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэд хэдэн чиглэлээр хийсэн шалгалтанд тус компани цөөнгүй зөрчилтэй байсан бөгөөд химийн бодисыг зөвшөөрөлгүй ашигласан зөрчил ч байсан байна. Тодруулбал, "Тус компанийн үйл ажиллагаа явуулж буй 19 дүгээр талбайд тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй магни сульфат, хөнгөн цагааны сульфат гэсэн хоёр химийн бодис, 19 дүгээр талбайд ус шахах процесст ашиглах тосгүйжүүлэгч, гадаргуу дээрх хальсан бүрхүүлэн тосыг цэвэрлэх бодис, цэвэршүүлэхэд ашигладаг дөрвөн нэр төрлийн химийн бодис, фолимерийн станцад гурван төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан. Химийн бодистой харьцах үйл ажиллагааг зориулалтын байр талбайд явуулаагүй, химийн бодистой харьцах мэргэжлийн ажилтангүй байна" гэсэн зөрчил илэрчээ. Улмаар химийн бодисуудыг харуул хамгаалалттай нэгдсэн байранд шилжүүлж, лацадсан байна.
Шалгалтаар илэрсэн уг зөрчил болон бусад зөрчлүүдэд дараах арга хэмжээг авчээ.
-Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй зөрчилд нь 500 нэгжээр торгосон
-Хог хаягдлыг ангилан ялгадаггүй, хаягдал ус стандартын шаардлага хангадаггүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчилд 30 мянган нэгжээр торгожээ.
-Усыг зөвшөөрөлгүй, гүний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан зөрчилд Зөрчлийн хэрэг үүсгэж, 5000 нэгжээр торгох шийтгэл оноосон.
-Зөвшөөрөл химийн бодис ашигласан асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн, хэрэг үүсгэн шалгаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих