Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Ройтерс агентлагийн сэтгүүлч: 10-р сарын 31-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы Зэвсэг хорогдуулах болон олон улсын аюулгүй байдлын хороо “Сансарт зэвсэг байрлуулахгүй байх” ба "Сансрын орон зайд зэвсэглэлээр хөөцөлдөхийг хориглох цаашдын арга хэмжээ"-ний тухай тогтоол баталж, Хятад улсын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг дээрх тогтоолд дахин тусгасан байна. Хятад улс хэрхэн үзэж байна? гэж асуув.
Ван Вэньбинь:
- Өнөөгийн эрин үед энх тайван, хөгжил цэцэглэл, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулах гэсэн цаг үеийн урсгалыг хориглох боломжгүй бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь дэлхийн улс орнуудын ард түмний хүсэл эрмэлзэл байгаа юм. Энэхүү тогтоол батлагдсан нь иргэдийн үзэл бодлыг бүрэн илэрхийлж, энэхүү үзэл баримтлал нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт, хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг нотоллоо. Иймээс дийлэнх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнууд өргөнөөр дэмжиж, хүлээн зөвшөөрч байна. Харин цөөнх орнууд үзэл суртлын хэлбүү үзлээр, олон улсын зөвшилцлийг удаа дараа үл тоомсорлож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг гутаан доромжилж, холбогдох тогтоол батлахад саад учруулж байгаа нь ялалтад учрах нь гарцаагүй юм гэж танилцууллаа.
Найруулагч: | Ш.ЦОГЗОЛМАА |
Эх сурвалж: | http://www.news.cn/ |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих