Аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт
тусгагдсан Чойбалсан хотыг дэлхий жишигт нийцсэн ногоон хөгжлийн чиг
баримжаатай хот болгон хөгжүүлэх эхлэлийг тавих, ногоон байгууламжийг
нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хэсэг аймгийн Засаг даргын
захирамжаар байгуулагдсан юм. Энэ ажлын хэсгийн хурал өнөөдөр болж 2014
онд Чойбалсан хотыг цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө
хэлэлцсэн юм. Төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн зам талбайд ногоо
байгууламж хийгдэх газарт хэмжилт хийх, талбайг албан байгууллага,
ААН-үүдэд хариуцуулан хувиарлах, цэцгийн үрсэлгээг албан газруудад
хувиарлан хийлгүүлэх, цэцэг үрсэлүүлэх заавар зөвлөгөөг байгууллагуудад
хүргүүлэх, цэцэг шилжүүлэн суулгах, мод тарьж арчлах талаар арга зүйн
заавар өгч сургалт явуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн
тарьж ургуулсан цэцэг, мод, ногоон байгууллагынхаа арчилгаа хамгаалалтын
талаар ч ажил төлөвлөсөн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=393
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих