19 настай бүсгүйг алагдсан арслан, ирвэсний дэргэд инээмсэглэн гарсан гэрэл зургуудаа фэйсбүүкт тавьсных нь дараа ундууцаж дургүйцсэн олон хүн коммент бичжээ.
Кендалл Жонс гэдэг энэ бүсгүй зургадугаар сарын 7-нд иймэрхүү төрлийн гэрэл зургуудаа тавьж эхэлсэн байна. Энэ нь 2015 онд телевизийн нэвтрүүлэгторох гэсэн түүний төлөвлөгөөний нэг хэсэг гэнэ.
Жонс Техас муж улсын Клиберн хотод өсч,арслан, заан, усны үхэр, ирвэс, хирс гэсэн "таван том амьтан” агнахаар аавтайгаа Африк руу явж байснаа өөрийн хуудсанд дэлгэрэнгүй өгүүлсэн байна.Тэр 9 настайдаа Африкт очиж, 14 настайдаа анхны том амьтан агнажээ.
Кендалл Джонсийн постуудад:
- Надад амьтан буудах бусад олон боломж байсан хэдий ч,би "таван том амьтнаас” эхлэе гэж бодсон юм, тэгээд 416 калибрын "Ремингтон” буугаар анх цагаан хирс буудаж алсан!
- Энэ аяллын үеэр би арай амархан амьтад, жишээ нь африкийн гөрөөс,
куду гөрөөс, янгир бас агнаж байлаа. Тэгээд 2009 онд би (14 настайдаа)
"таван том амьтныг” ангуучлах ажлаа дуусгахаар Африкт дахин дахин очсон
юм. Ангийн 28 дахь өдөрт би"Ремингтон” буугаар нэг заан унагасан гэх
зэргээр бичжээ.
Тэрээр үүнийхээ эцэст ирэх оны нэгдүгээр сард
телевизийн "Sportsman Channel” сувгаар 2015 онд гарч эхлэх ёстой ангийн
шинэ цувралын зураг авалтад оролцох гэрээнд гарын үсэг зуржээ.
Түүний энэхүү гэрэл зургууд нь хүмүүсийн дургүйг асар ихээр хүргэж зураг бүрийн талаар олон мянган коммент бичиж, ингэхдээ зарим хүн түүнийг ална хэмээн сүрдүүлжээ.
Жонс өөрийн үйлдлийг фэйсбүүкт тайлбарлах гэж оролдсон байна. Тухайлбал Зимбабве улсад түүний алсан ирвэс нэг жилийн хугацаанд 107 үхэр барьж, эндхийн фермийн эздэд их хохирол учруулсныг дурджээ.
Гэсэн ч энэ нь амьтан хамгаалагчдын санааг тайвшруулаагүй ажээ.
Одоогийн байдлаар алагдсан амьтдын гэрэл зургуудыг Жонсын хуудснаас
авч хаяхыг Марк Зукербергт уриалж, avaaz.org сайтад байршуулсан бүсгүйг
энэ цадиггүй үйлдлээ нийгэмд сурталчлахыг нь зогсоож, шүүхийн өмнө
дуудахыг хүссэн өргөх бичигт 270 мянган фэйсбүүк хэрэглэгч гарын үсгээ
зуржээ.
Иймэрхүү хөдөлгөөн АНУ-д цөөн биш гардаг юм. 2013 оны
арваннэгдүгээр сард телевизийн хөтлөгч, анчин Мелисса Бахман алсан
арслангийн өмнө авахуулсан гэрэл зургуудаа фэйсбүүк, твиттерт тавьсны
дараа ихээхэн шүүмжлэлд өртөж байжээ.
С.Инда http://www.bataar.mn/10024924
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих