"Монос"-ын эмзүйчийн буруугаас болж 16 нярай эмийн хордлогонд ороод байгаа. Өчигдөр НМХГ уг хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Эмийг худалдсан эмзүйч мөн эмийн үйлдвэрийн захирал Уранзаяаг байцааж байна. НМХГ-ын дэд дарга Л.Бат-Эрдэнэ "Фенобарбитал нь сэтгэцэд нөлөөтэй эмийн тоонд ордог юм. Одоогоор энэхүү эмийг эмийн худалдаа эрхэлдэг 15 газар борлуулж байна. Тэдгээр газруудад тун, хэмжээг андуурч борлуулсан тохиолдол гараагүй. Тийм учраас шинжээчид эмзүйчийн буруу гэж узэж байгаа" гэж хэллээ. Мөн тухайн эмийн савлагаа нь насанд хүрсэн, бага насны хүүхдийнх гэдэг нь ялгагдах аргагуй ижилхэн загвартай байжээ. Хэрвээ тухайн эмний савлагааг хүүхдийн, том хүнийхийг ялгагдахаар өөр өнгийн цаасаар хэвлэж борлуулсан бол ингэж андуурах тохиолдол гарахгүй байжээ.
Ийм учраас эмийн үйлдвэрүүдэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Манай оронд зөвхөн импортоор оруулж ирж байгаа эмийг бүртгэдэг аж. Харин дотооддоо үйлдвэрлэдэг эмийг гурван жилийн өмнөөс бүртгэж эхэлсэн байна. Энэ хэргээс үүдэн дотооддоо үйлдвэрлэж буй эмийн бүртгэлийг чангатгана хэмээн мэдэгдлээ.
Д.ЯНЖИНЦЭРЭН /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих