Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж Монгол цэргийн өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, аж үйлдвэр, газар тариалан, батлан хамгаалах болон үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд өнөөдөр Монгол Улсын Ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Тухайлбал МУСГЗ цолоор Хүүхэлдэйн театрын дарга, яруу найрагч Цоодолын Хулан, МУГЖ цолоор Харанга хамтлагийн гоцлол дуучин Хатанбаатарын Лхагвасүрэн, Чөлөөт уран бүтээлч, дуучин Намдагийн Төмөрхуяг нар шагнагдсан юм.
Мөн энэ өдөр ерөнхийлөгчөөс "Алтан гадас” одон хүртсэн хүн бол Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг "Петро Чайна Дачин” ХХК-ийн олборлолтын хэлтсийн дарга Батмагнайн Мөнхжин байлаа. Тэрээр 3-р сарын 12-ны өдөр тус компанийн Тосон уул дахь нефтийн 19-р талбайн ачилтын хэсэгт гарсан галын ослын үеэр хэсэг нөхдийн хамт шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, нефтийн механизмыг зогсоосноор үндсэн байгууламжид гал дамжихаас сэргийлж чадсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих