Дорнод аймгийн Сэргэлэн сумын Соёлын төвд Монгол улсын тэргүүний уран
сайханч, ерөөлч, магтаалч, ардын авъяастан Д.Жадамбаа агсаны уран
бүтээлийг сурталчлах өдөрлөгийг саяхан зохион байгууллаа. Д.Жадамбаагийн
уран бүтээлийг хүүхэд, багачуудад сурталчлан таниулах, бахархах үзлийг
төлөвшүүлэх зорилготой уг өдөрлөгийг Барчин баг санаачлан зохион
байгуулж байгаа бөгөөд хамтран оролцогчоор Сэргэлэн сумын ЕБС, Соёлын
төв оролцсож дунд сургуулийн 1-5-р ангийн сурагчдын дунд шүлэг,яруу
найргаар, 6-9 –р анги магтаал, ерөөлөөр оюун ухаан, үгийн уран
чадвараар уралдаан зарлаж дүгнэжээ. Уг тэмцээний тэргүүн байрыг Учрал /4
а/, дэд байр Ану /4а/, гуравдугаар байрыг Есүгэн /2а/ нар хүртжээ.
Харин магтаал, ерөөлийн төрөлд Батчулуун /8 а/, Болор-Эрдэнэ /6а/,
Ариунболд /9а/ нар шалгарч медаль, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Тэмцээний тусгай байрыг Даваажаргал /4 а/, Хүслэн /4а/, Энхтуяа /1а/,
Базархүү /9а/, Ганцэцэг /8а/ эзэлжээ. Сурагчид Д.Жадамбаа агсаны
"Багшдаа өргөх шүлэг”, "Хонь есөн эрдэнэ”, "Монгол бичиг”,”Онгод
хайрласан нутаг”,”Чингисийн тээг”, "Ерөөлийн есөн цацал”, "Бар жилийн
бэлэгдэл”,”Хурдан морины цол” зэрэг бүтээлүүдийг уншиж, оюун ухаанаа
уралдуулсан.
Анх удаагаа зохион байгуулдсан уг өдөрлөгийн үйл ажиллагааг сумын ИНХ-ын
төлөөлөгч Ш.Баяртөгс, түүний гэр бүл ивээн тэтгэн явуулсан ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6388
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих