"Номин” супермаркет бол манай улсын хамгийн нэр хүндтэй томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн нэг. Улаанбаатар хотын хамгийн байршил сайтай газар өөрийн сүлжээгээ нээж чадсан ч үйлчлүүлэгчид нь тэдэнд сэтгэл дундуур байх болсон.
(зураг дээрх Номин Холдинг компанийн ТУЗ-ын гишүүн О.Ганчимэг)
Хулхидуулсан,
төөрөгдүүлсэн, хугацаа нь дууссан бараа зарсан гээд л. Өнгөрсөн оны
аравдугаар сард тус супермаркетад хулхидуулсан хэмээх иргэдийн төлөөлөл
ШӨХТГ-т гомдол гаргасан билээ. Гомдолын мөрөөр албаны хүмүүс III, IV
дүгээр хороолол дахь "Номин” супермаркет, "Номин” их дэлгүүрийг албаны
хүмүүс шалгалт хийхэд зөрчил илэрсэн тул "Номин холдинг” ХХК-ийг 10 сая
төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Гэвч энэхүү торгуулийн шийдвэрийг
"Номин холдинг” компанийн зүгээс эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд
гомдол гаргаад байсан. Тэгвэл, гомдлыг өчигдөр Захиргааны хэргийн
анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд тус компанид торгууль оногдуулах нь
зөв, харин ч оноосон торгуулийн хэмжээг дахин тогтоох шаардлагатай гэж
үзсэн байна. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус
компанийн орлогыг дахин судалж байж торгуулийн хэмжээг тогтоохоор
болжээ.
Тиймээ,
шүүх энэ удаа харин үнэн зөв шийдвэрлэчих шиг болов. Учир нь Номин”
супермаркетын талаарх иргэдийн гомдол гэж тоймгүй. Хэдэн жилийн өмнө
гэхэд л тэд хугацаа нь дуусан бараагаа орон нутагт шахдаг талаар
мэдээлэл гарсан. Бүр тодруулбал баруун бүсдээ хамгийн томд тооцогддог
Ховд аймагт өөрийн салбараа нээн ажиллуулж буй. Энэ салбараар нь
Ховдчууд төдийгүй тус аймгаар дайран өнгөрдөг гадаад дотоодын жуулчдаас
авхуулаад үйлчлүүлэх хүн цөөнгүй. Гэтэл Ховд аймаг дахь "Номин”
супермаркетын салбар дэлгүүрт маш олон төрлийн хугацаа нь дууссан
хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байсан талаар цахим ертөнцөөр тарж,
тухайн үедээ л дуулиан тарьж байсан юм.
Мөн
түүнээс хойш Номин супермаркетыг хэрэглэгчидийн эрх ашгийг ноцтой
зөрчсөн нь илэрсэн. Бүр өнгөрсөн 11 дүгээр сард ШӨХТГ-аас мэдээлэл хийж,
"Миний дэлгүүр” болон "Номин” супермаркет монополь байдлаа ашиглан
хэрэглэгчдэд үнийн дарамт үзүүлсэн нь тогтоогдож, "Миний дэлгүүр”-ийг
450 сая төгрөгөөр, "Номин” супермаркетыг нэг тэрбум 168 сая төгрөгөөр
торгох шийдвэрийг тус газраас гаргасанаа албан ёсоор мэдэгдэж байсан
билээ. Төрийн байгууллага хүртэл луйвар хийсэнийг нь илчилчихээд байхад
"Үгүй” гэж гүрийх том зүрх тэдэнд байсан. Харин одоо тэдний ханд нь
дарагдах болов уу. Иргэдийг шулж байсан нь илчлэгдэж, 10-хан сая
төгрөгийн торгуулиа хэл амгүйгээр төлчихсөн бол одоо бүх орлогоо дахин
судлуулж торгуулиа өндөрсгөхгүй л байсан байх даа.
http://tsag.mn/2771-nomin-giynhon-nuuhaa-avah-geed-ndee-soholchihloo.html
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих