Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хар тамхи татдаг охиныг хайцаалаад сууж буй
сурагтай. Энэ мэдээллийн дагуу Х.Тэмүүжин жиргэхдээ "Намайг буруутгахын
тулд ЦЕГ-ын дарга Б.Билэгт миний хүүхдийн цүнхэнд хар тамхи хийхээс ч
тоохгүй" гэж бичжээ.
Тэгэхээр Хууль зүйн яам, ЦЕГ-ын удирдлагууд хоорондоо дайтаад байна уу,
эсвэл Х.Тэмүүжин хэргээ нуух гээд байна уу гэдэг нь анхаарал татаж
байна. Уг нь холбогдох хуульд "Гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэхийг завдаж
буй хүнийг тодорхой хариуцлагад тооцох буюу шаардлага гарвал эрүү
үүсгэнэ" гэсэн утгагтай заалт байдаг санагдах юм.
Гэтэл энэ бүхэн Хууль зүйн сайдад огт хамаагүй бололтой. Тэгээд ч
Х.Тэмүүжинг шалгаад эрүү үүсгэн хорьчих зоригтой хуулийн ажилтан манай
улсад тийм ч олон байхгүй нь тодорхой. Хэрэв тийм зориг зүрхтэй хууль
сахиулагч байх аваас Монголын төр бага ч гэсэн цэвэршиж болох талтай.
Нэг үе хэдэн хонгио үзүүлж, намынхаа ах нарыг битүүхэн шаналгаж явсан
Х.Тэмүүжингийн хонгиог далд хийлгэхийн тулд түүнийг намын жагсаалтын
гуравдугаарт эрэмбэлж, Хууль зүйн сайдын сэнтийд залсан.
Сайн хуулийн төсөл санаачилж батлуулсандаа сайдын суудалд очоогүй
гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байж болох. Харин сайдын суудалд
залахдаа намынх нь ах нар түүнд нэг том даалгавар өгсөн нь Төрийн тусгай
албан хаагчдын эмнэлгийн барилгыг дээрэмдэх байсан.
Тиймээс ч Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болмогцоо хууль бус үйлдлээ
эхлүүлж, эмнэлгийн ажилчид болон ард олны эсэргүүцэлтэй тулгарсан ч өнөө
дээрэмдэх ажиллагаагаа амжилттай гүйцэтгэсэн.
Ийнхүү эрх мэдэл, албан тушаалаа алба аминдаа бүрэн зориулж сурсан
Х.Тэмүүжинг олон хүн шударга гэж үнэлж дүгнэж байсан нь талаар болж байх
шиг байна. Хууль ярьж, хууль сахиулагчдыг өмгөөлж хайрлаж гэмт хэрэгтэй
шаргуу тэмцэгчийн дүрд багагүй тоглосон Х.Тэмүүжингийн үнэн дүр төрх
одоо л ил гарч ирж байгаа бололтой.
Хууль зүйн сайд ямартай ч С... гэдэг охинтой юм байна. Гэхдээ С... нь
Хууль зүйн сайдын төрсөн охин уу, эсвэл хамаатан садан уу гэдэг нь
одоогоор нууц
байна. Бүр зарим нь С-ийг Хууль зүйн сайдын нууц амраг ч гэж гадуур жиргэж байна. Гэвч хэн байх нь хамаагүй.
Хэргийн гол сэжүүр бол С.. хар тамхи хэрэглэгч бас борлуулагч аж.
Тэрбээр хэд хэдэн удаа баривчлагдаж хууль хяналтыханд шалгагдаж байсан.
Тэр бүү хэл Ганцхудагт хүртэл саатуулагдаж байсан. Гэвч Х.Тэмүүжин
түүнийг урт гараараа татаад л эрх чөлөөнд умбуулчихдаг бололтой.
Нэг үгээр хэлбэл, С... ямар ч хэрэг зөрчил гаргасан хууль хяналтынхан
тогтоож чаддаггүй. Хорьж цагдахаас айж болгоомжилдог гэнэ. Арга ч үгүй
биз Хууль зүйн сайдын үг зарлиг байдаг хойно. Гэхдээ иргэдэд дуулгах нэг
сайн мэдээ байна. Энэ нь саяхнаас эхэлж X. Тэмүүжинг шалгаж эхлээд
байгаа.
Тиймээс ч Хууль зүйн сайд өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа
"Тагнадаг, чагнадаг, мөрдөж шалгадаг бодит эрх мэдэл дээр байгаа албан
тушаалтнууд өөрт байгаа мэдээллээрээ хэвлэл, улстөрч, бизнес эрхлэгчдийг
барьцаалж, өөрсдийн бодлогоо гүйцэлдүүлэх гэж оролддог юм байна. Хууль
зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ. Би
үүнийг маш тэвчээртэй харж байгаа" гэж хэлжээ.
Энэ нь нэгэнт буруутай нь тодорхой болох тул эртнээс замаа засах гэж
оролдсон оролдлого ч байж болох юм. Хууль зүйн сайдыг тагнах болсон
шалтгаан нь энэ сарын 2-нд болсон хар тамхичдын хэргийг илрүүлэх
ажиллагаатай холбоотой. Учир нь III төрөхийн хажууд машин дотор дөрвөн
охин хар тамхи хэрэглэж мансуурчихсан байсныг хуулийн байгууллагынхан
илрүүлжээ.
Уг хэрэгт холбогдсон охид Ice хэмээх хар тамхины төрлийн бодис
хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Энэ хар тамхийг манай улсад
үйлдвэрлэдэггүй бөгөөд Хятадаас оруулж ирдэг нь тогтоогджээ. Гэхдээ
энэхүү хар тамхийг Т.Халиун гэдэг залуугаас авч өөрсдөб хэрэглэх буюу
цааш борлуулдаг байсан байна.
Ийнхүү охидыг шалгах явцад С... гэх охин гар утаснаасаа Хууль зүйн
сайдад бичсэн мессеж, түүнтэй ярьсан дуудлага хэд, хэд байсан нь
цагдаагийнхны анхаарлыг татсан байна. Ийнхүү тухайн хэргийн шалгалт
модны мөчир шиг салбарласаар Х.Тэмүүжинтэй холбоотой болжээ.
Энэ үеэр хар тамхи хэрэглэж байсан охидын нэг болох Г,.. Улсын ерөнхий
прокурорт хандан захидал илгээсэн сурагтай, Г уг захидалдаа "Биднийг
уруу татагч С... нь хуулийн салбарт нэлээд том хамгаалалттай тул бүх
хэргийг надад тохчих вий" гэж сэрэмжилснээ дурьджээ.
Энэ хэргийг цааш хэр удаан үргэлжлэхийг одоогоор хэлж мэдэхгүй ч
суудалдаа шигдэх дуртай Х.Тэмүүжинг сайдын суудлаас нь ховхолж магадгүйг
олон хүн хэлж байна. Өмнө нь шударга царай гаргаж Мөрдөн байцаалтын
нууц задруулж, хавтаст хэрэг дэлгэх болсон нь партизануудад
таалагдаагүй.
Шуудхан хэлэхэд, Х.Тэмүүжингээс "ангижрах" цаг болжээ гэх утга нэг намд
суудалтай олон хүний амнаас цухалзаж байсан. Хамгийн тод жишээ л гэхэд
Бааварын хоригдож байсан тусгаарлах өрөөнд учир битүүлэг байдлаар гал
гарсан. Хорих ангид, тэр дундаа тусгаарлах өрөөнд байсан хоригдол
өөрийгөө шатааж чадах уу.
Түүнчлэн хэргийн гогцоог тайлах камерын бичлэг яагаад устав. Үүнээс
үзэхэд гадны нөлөөтэй үйлдэл гэсэн таамаглалыг хуулийн байгууллагынхан
дэвшүүлсэн. Хариуцаж байгаа салбарт тань амьд хүн "борцлогдох" шахсан
хэрэг гарсан ч нэг хэсэг дүлий хүн шиг явсан Х.Тэмүүжин сайдыг хэдийнэ
буруугаа хүлээгээд албан тушаалаасаа буучихаасай гэж хүсэгчид цөөнгүй
байсан.
Харамсалтай нь, манай оронд улс төрийн ийм ёс суртахуун бүрэлдэн бий
болоогүй тул тухайн цагдан хорих ангийн хэдэн хүнийг ажлаас нь
чөлөөлснөөр хэргийг өнгөрөөсөн. Монгол Улс хуультай орон. Тэр хуулийг
завхруулсан хэн ч байсан зохих ёсны шийтгэлээ хүлээдэг байх ёстой. Энэ
бол Төрийн тэргүүний байр суурь.
Шударга л байцгаая. Тэгэхээр Х.Тэмүүжинд хоёр л сонголт үлдлээ. Эхнийх
нь өөрийн хүсэлтээр хариуцлагаа ухамсарлаад албан тушаалаасаа огцрох. Эс
бөгөөс хар тамхи хэрэглэдэг охидын "хамтлаг"-тайгаа хамт эрүүгийн
хэрэгт холбогдон суудлаасаа хүчээр буух уу гэдэг нь сонирхол татаж
байна.
В.Нэргүй
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих