
Дорнод аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт
үнэлгээний бодлогын хороо лхагва гарагт хуралдлаа. Хуралд бодлогын
хорооны дарга Л.Хишигтогтох, гишүүд Ш.Баттөмөр, П.Цэрмаа, Ч.Энхболд нар
оролцов. Хурлаар бодлогын хороонд хамаарах ажил үүргийг гишүүдэд
хариуцуулж, иргэд байгууллагаас ирүүлсэн зургаан санал хүсэлт, өргөдөл
гомдлыг хэлэлцлээ. Ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлттэй танилцаж,
хэрхэх талаар зөвлөлдөн, боломжит байдлаар холбогдох газруудад нь хүргэн
шийдвэрлүүлэн хариу өгөхөөр тогтлоо. Иргэдийн хувьд өргөдөл гомдол,
санал хүсэлт ирүүлэхдээ нэр хаягаа тодорхой бичихгүй, буцаад очих
эзэнгүй явуулах тохиолдол цөөнгүй гардаг байна. Ийм тохиолдолд ирүүлсэн
бичгийг хүлээн авах, шийдвэрлэх боломжгүй байдаг хэмээн бодлогын
хорооны гишүүд ярьж байлаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=7929
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих