"Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд Дорнод ХАҮТ-аас Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Монголын менежментийн Зөвлөхийн институттэй хамтран ЖДҮ, компаниудын удирдлагуудад зориулсан "Know how” мэдээллийн аяныг 3-р сарын 26-ны өдөр зохион байгуулна. Жижиг дунд бизнесийн Зөвлөх үйлчилгээ болон түүний ач холбогдлыг таниулан, мэдээлэл өгөх зорилготой энэ арга хэмжээнд стратеги, менежментийн чиглэлийн үндэсний зөвлөх компаниуд оролцож, зөвлөх үйлчилгээнийхээ талаар танилцуулах юм. Мөн энэ үеэр ЕСБХБ-ны ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрөөс үзүүлж буй зөвлөх үйлчилгээ, тэтгэлгийн талаар мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Төслийн менежер С.Байгалмаагийн "Бизнесээ өргөжүүлэхийг зорьж байна уу? Хэрхэн хийх арга, туршлагаас суралцаарай” илтгэлээс та ЖДҮ-ийг дэмжих үйл ажиллагаа, санхүүжилт, зөвлөх үйлчилгээний дэмжлэг, тэтгэлгийн талаар цогц мэдлэг олж авах болно. Энэхүү арга хэмжээ нь ямар ч үнэ төлбөргүй тул та бүхэн заавал оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг Дорнод Худалдаа, аж үйлдвэрийн танхим, 8809-3345, 9916-0107 утсаар лавлах боломжтой.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8689
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих