
Мөн чиглэлийн 1.6-д "Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах”-аар, Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.1-д "Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төсвийн бус эх үүсвэр, концессоор байгуулахаар тус тус заасан байна. Тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээг хавсралт гэрээнүүд болох Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ болон Хамтран ажиллах гэрээний хамт байгуулах зөвшөөрлийг Засгийн газар өгөх тухай тусгах, мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун, зүүн Цанхийн уул уурхайн үйл ажиллагаатай холбогдох аж ахуйн гэрээнүүдийн эрх, үүргийг хөрөнгө оруулагч талд хариуцуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар даалгах, Улсын Их Хурлаас өмнө Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой баталсан тогтоолуудын уялдааг хангахтай холбоотой зэрэг 5 заалтыг тусгасан байна.
Мэдээний эх сурвалж: time.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9284
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих