Арав гаруй жил Тамсагийн талд ноён суусан "Петро чайна Дачин тамсаг Монголиа” компани манай газрын тосыг шавхахад ойрхон байгааг холбогдох хүмүүс мэдээллээ. Тодруулбал, дөрвөн жилийн дараа Дорнод аймгийн Тамсаг, Халх голын талын газрын тос шавхагдах нөхцөл үүсээд байна.
2005 оноос эрчимтэй ажиллаж эхэлсэн Тосон уулын 19-р талбайгаас 2,5 сая тонн газрын тос олборлож, харин 21-р талбайгаас 460 мянган тонныг олборлосон гэсэн албан мэдээлэл байдаг ч энэ тоо бодит байдлаас зөрдөгийг иргэний нийгмийн байгууллага болон Хайлаар хотод суугаа дэд консул мэдэгдсэн.
Үйл ажиллагаа явуулсан цагаасаа хэл ам таталж, Мэнэнгийн талд ноён суусан компани энэ хугацаанд өөрсдөө газрын тосоо импортлох хоёр боомт байгуулснаас өөр дорвитой алхам хийгдээгүй, орон нутагт өгөөжгүй байсаар нөөцийг шавхаж дуусах нь ээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих