Ардчипсан намын бүлэг хурлаараа УИХ-ын хаврын чуулганаар батлах шаардлагатай хуулиудыг эрэмбэлэх, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн байна Мөн бүлгээс байгуулсан УИХ, Засгийн газрын үлдсэн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн мэдээлэл, дүгнэлтийг сонсчээ. Гацууртын ордын төрийн эзэмшпийн хувь хэмжээг тоггоох тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх бүлгайн байр суурийг сонирхсон сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Гацууртын ордыг ашиглах тухай шийдвэрээ УИХ өнгөрсөн жил гаргасан. Одоо уг ордын төрийн эзэмшлийн тухай асуудал яригдаж байна. Иймээс манай намын бүлэг энэ асуудлыг дэмжихээр тохиролцлоо” гэв.
Засгийн газар "Сентерра гоулд Монголиа” компанитай тохиролцсоны үндсэн дээр 34 хувийг нь эзэмшихээр болсон бөгөөд 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж авах юм байна. 34 хувийг эзэмшихийн тулд уг хувьтай дүйхүүц хэмжээний хөрөнгө оруулалтыг Засгийн газар гаргах болно. Ингэхийн тулд уг ордыг эзэмшиж буй компанийн хөрөнгө оруулалтын тооллого, үнэлгээнээс эхлээд олон ажил хийх хэрэгтэй. 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр сольсон нь цаг алдсан дээрх ажлыг хялбарчлах шийдэл гэнэ.
Уг орд нийт 1769.2 сая ам.долларын борлуупалт хийхээс 265.6 сая амдолларын татвар авах тооцоог Засгийн газар хийжээ. Засгийн газрын тооцсоноор ашигт малмалын нөөц ашигласны татвар нь 139.4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр нь 53 сая амдоллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 57 сая ам.доллар, суутган татвар 16.2 сая ам.доллар байх аж.
А.АМИНА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9943
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих