Өнөөдөр
аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 4. Баасан
гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан"
хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай
сарын шинийн 5. Чөлөөт эх одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй.
Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 24 минутад
жаргана.Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл
туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших,
сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг
дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг
тэжээх, байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг
нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, мал арвидна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Мэргэн
цэцэн, шударга байх өдөр. Та өөрийгөө өндөрт байгааг мэдэрнэ. Бусдын
дур сонирхлыг татна. Оройдоо дотны хүмүүсээс хууран мэхлэлт ирнэ. Гуйлт
хүсэлтэд харамч байдал гаргаж, хувиа хичээж болохгүй. Өөрийн дотоод
дуу хоолойн зөвлөгөөг сонс. Идэвхитэй бай. Өнөөдрийн ажил таны баялаг
байдлын эхлэлийг тавина.
Үхрийн орд (4/20-5/20): Таатай
өдөр. Шинэ сайхан зүйлтэй учирах тул сэтгэл догдлон шинэ өөрчлөлтийг
хүлээ. Хуучны сайн андтайгаа учирна. Эсрэг хүйснийхэн танд сайнаар
нөлөөлнө. Танд нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Ихрийн орд (5/21-6/21): Энэ
өдрийг гэр бүл хүүхдүүддээ зориул. Үр дүнд нь та өөрийн алдаа
эндэгдлийг ойлгоно. Та хэт хатуу чанд бусдаас хөндий байдлаасаа салах
хэрэгтэй байна. Яг энэ үеэс амьдралын хүчээ зөв хуваарилж сурах цаг
эхэлж байж магадгүй энэ нь таны ирэх долоо хоногийн ажил амьдралд тань
эерэгээр нөлөөлнө.
Мэлхийн орд (6/22-7/22): Асуудалтай өдөр. Мэлхийн ордныхон төрөлхийн өрсөлдөөнт хүмүүс. Энэ нь
тэдэнд өөрсдийгөө шахаж, оюун ухаанаа хөгжүүлэхэд нь тус нэмэр болдог.
Харамсалтай нь тэд бас энэ л чанараасаа болж багаар ажиллан, бусдаас
үүрэг даалгавар авахдаа муу байдаг. Өнөөдөр та өөрийн бахархал, нэр
төрөө умартан ажлаа мэддэг, ойлгодог хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй
болж магадгүй. Хэрэв та ингэж чадвал үр дүнд нь танд маш их зүйлс ирэх
болно.
Арслангийн орд (7/23-8/22): Таатай
өдөр. Гай зовлон танаас холуур өнгөрнө. Таныг нууцаар хорлохоор
оролдсон хүн өөрөө базаахгүй байдалд орно. Шинэ танил таныг ертөнцийг
өөрөөр харахад туслана. Энэ хүн таны амьдралд орох эсэх нь зөвхөн танаас
хамаарна.
Охины орд (8/23-9/22): Өөрчлөлт бүхий өдөр. Ганц бие хүмүүсийг амьдралын хэв маягийг өөрчлөх
ер бусын учрал хүлээж байна. Гэхдээ гэрлэлтээр төгсөх нь бараг ховор
байна. Гэр бүлтэй хосуудын хувьд харицааны бат бөхийг шалгах хүндхэн
сорилтыг даван туулна. Эцэст нь бие биенээ таньж олж авах болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Боломж
гарч ирэх өдөр. Удаан хугацааны төлөвлөгөөнд тань сайхан боломжууд
гарч ирэх болно. Хийх гэж байгаа зүйл болон бусадтай хамтран хийсэн
аливаа зүйл чинь таны ажлын амжилт болон бизнесийн сонирхолд тань
мэдэгдэхүйц ахиц авчрах болно. Өөрийнхөө дотоод хүч чадалтай
холбогдсоноор аюултай санагдаж байгаа зүйлүүд алга болж эхэлнэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Өнөөдөр
санхүүгийн байдал тогтворгүй байна. Алдагдалд орно эсвэл зарлага нь
орлогоосоо давна. Найдвар тавьж байсан гэрээ хэлцэл бүтэмжгүй болж
магадгүй байна. Хувийн амьдралд ч эерэг сөрөг өөрчлөлтүүд гарах магадлал
өндөр байна. Өндөр настангууддаа анхаарлаа хандуул.
Нумын орд (11/22-12/21): Эхэлсэн ажлаа дуусгах үр дүнгээ тооцох өдөр. Тулгамдсан асуудлуудаа
шийдэхэд таатай. Энэ өдрийн үйл явдлууд таны үзэл бодол шийдвэр зөв
болохыг батлана. Үдээс хойш түгшүүр муу зөн совинд автаж магадгүй. Үг
яриагаа хянаж уян хатан бай.
Матрын орд (12/22-1/19): Ихээхэн
уур уцаартай болж магадгүй өдөр. Энэ өдөр мэдрэлийн систем нь эмзэг
тогтворгүй хүмүүс онцгой анхааралтай байхыг зөвлөе. Бусдаас онцгойрч
ялгарахыг хүсдэг хүмүүсийг эрүүл саруул ухаан гаргаж хэр хэмжээнээсээ
хэтрэхгүй байхыг шаардаж байна. Хэрэв өнөөдөр аяллаар явахыг санал
болговол бүү зөвшөөр аян замд таныг азгүйтэл осолтой адал явдал хүлээж
байна.
Хумхын орд (1/20-2/18): Хоёрдмол
шинжтэй өдөр. Нийгмийн амьдралд хуримтлагдаж байсан сөрөг хандлагууд
ил гарч ихэнх хүмүүсийн нэр хүнд хувийн амьдралд муугаар нөлөөлнө.
Таагүй зөн совин таныг өдрийн турш амар тайван байдлыг тань
алдагдуулна. Сэтгэлээ ариусгах талаар ямар нэгэн зүйлийг хийхийг зөвлөе.
Загасны орд (2/19-3/20): Шинэхэн санаа эсвэл шинэ стратегийн сонголт хийсний ачаар ажил хэргийн
уулзалт, хэлэлцээрийг амжилттай явуулна. Зарим загасныханы өөдрөг үзэл,
логик нь бусдыг хамтын ажилд уриалан дуудна. Түрхэн зуурын амжилт,
ялалтанд бардамнан түргэдсэн шийдвэр бүү гаргаарай. Бие даасан байдлаа
хадгалахыг хичээгэрэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих