Стрессээс хэрхэн яаж сэргийлэх тухай зөвлөе. Эмчлэх, яаралтай арга
хэмжээ авахаас илүү урьдчилан сэргийлэх нь маш чухал гэдгийг бүгд
мэддэг.
Мөн эмч нарын ярьдагаар хэрвээ боломжтой бол шинж тэмдэгийн эмчилгээ нь мэс хагалбар хийхээс илүүтэй гэдэг юм билээ. Стрессээс сэргийлэх өөрийнхөө туршлагаар баталгаажуулсан аргаасаа хуваалцья. Ингээд стрессээс хэрхэн яаж сэргийлэх тухай:
• Хуудас цаас аваад өөртөө баяр баясгалан, таатай мэдрэмж өгдөг, сэтгэл санааг тань өргөдөг 10 зүйлээ нэрлэж бич. Хамгийн энгийн зүйлээс эхлэн бичиж болно. Жишээ нь: Нар, шувуудын жиргээ, дэлгүүр хэсэх, хэрэгтэй үед дуртай дуугаа сонсох, галын дөл харах, далайн давалгааг сонсох, хөөсөрсөн бүлээн усанд хэвтэх, санаандгүй байгаад таатай урмын үг сонсох, сайхан тоглолт үзэх, тааламжтай зүүд, хайртай хүмүүсийн тань инээд баяр гэх мэтчилэн өөр өөрийнхөөрөө энэ жагсаалтыг үргэлжлүүлээрэй. Ингээд нүдэнд байнга харагдах газарт өлгөөрэй. Ингээд өөртөө таатай зүйлээр үргэлж баяжуулж, энэ бүгдээ хараад баярлаж талархахаа мартаж болохгүй.
• Өдөр бүрийг өөрийгөө толинд харж байгаад инээмсэглэн байж урмын сайхан үгийг өөрөө өөртөө хэлж эхлүүлж байгаарай. Жишээ нь: Чи үнэхээр гайхалтай. Чамайг яг байгаагаар чинь би хайрладаг гэх мэтчилэн.
• Өглөө, орой бүр Бурханд талархаж байгаарай. Амьдралдаа байгаа бүхнийхээ төлөө талархах хэрэгтэй.
• Өдөр бүр бясалгал хийх, 15-20 минут ауро дасгал сургуульлалт хийх нь гэр бүлийн хэрүүл маргаанаас зайлсхийх, ажил мэргэжилдээ үл ойлголцол элдэв таагүй асуудлаас зайлсхийх боломж өгнө.
• Өдөр бүр биеийн тамир спортоор хичээллэх цаг зав заавал гарга. Үдийн цайны завсарлагаагаар тун богино хугацаанд хийх дасгал хөдөлгөөн ч огт юу ч хийгээгүйгээс харьцангуй илүү биш гэж үү?
• Усны таатай, эмчилгээний үр ашгийн тухай бүү мартаарай. Усан сан уруу, явахаасаа бүү залхуур. Саун ч бас сайхан. Долоо хоногт биш гэхэд ядаж сард нэг удаа усаар ядаргаа тайлах, стрессээс сэргийлэх гайхалтай сайхан эмчилгээ болно.
• Өөрийгөө эрхлүүлж, арчилж тордоорой. Иллэг массаж хийлгээрэй. Цаг тухай бүр сайхан амарч байх шаардлагатай юм шүү.
• Боломж бүрийг алдалгүй инээж, чин сэтгэлээсээ аль болох их инээж баясаж байгаарай. Хэрвээ чи бүтэн өдрийн турш чин сэтгэлээсээ ганц удаа ч инээгээгүй, хэн нэгнийг инээлгээгүй бол энэ өдрийг дэмий өнгөрүүллээ гэж үзээрэй.
•Хөгжим сонс, аль болох сонгодог хөгжим сонсох, бясалгал хийж байхыг хичээгээрэй. Далайн давалгаа, шувуудын жиргээ гэх мэт байгалын дуу чимээ байнга сонсож байх. Хэрвээ та цаг зав багатай бол ажил уруугаа, ажлаасаа буцаж явахдаа энэ дуу чимээгээ сонсож байхыг хичээгээрэй.
• Өдөр бүрийн орой, тэр өдрийн тань ажил төдийлөн бүтэл муутай, азгүйхэн өдөр байсан ч чамайг баярлуулсан гурван зүйлийг санах гэж оролдоорой. Өдөр бүр ингэж хэвшээд өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгох хэрэгтэй. Сэтгэл зүйн энэхүү сайхан арга ухааныг би өөрийнхөө нэг Англи найзаас сурч авсан юм. Миний амьдралын хүнд хэцүү үед энэ арга надад их дэм тус болж байсан. Үнэн хэрэгтээ бол санаандгүй таатай зүйлүүд өдөр бүр л бидэнтэй тохиолдож байдаг. Бүр үдэш оройг хүртэл эрч хүчээ алдахгүй, эерэг цэнэгтэй байх арга ухаанд суралцах хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүйтүүлэх өчүүхэн бага зүйлд хамаг цаг, анхаарлаа хандуулахгүйгээр аль болох сайн сайхан бүхэнд өөрийгөө хандуулж сур. Ингээд бидэнд таатай байж болох атлаа тэр бүр анзаараад байдаггүй, зүй ёсоор үнэлдэггүй зүйлүүдээс жагсааж бичлээ:
• Өглөө орондоо хэсэгхэн зуур хэвтэж өөрийгөө эрхлүүл. Ялангуяа гадаа бороо орж байх, салхи шуургатай үед их таатай санагдах болно.
• Өглөө сэрээд их эрт байгаа санагдвал хэсэг зуур эргээд унтаад аваарай.
• Шинэ сонирхолтой хүмүүстэй гэнэт уулзах.
• Хуучин нөхөдтэйгөө уулзах,
• Танихгүй атлаа сэтгэлд таатай хүнтэй харц солилцох, харилцан инээмсэглэх бүр таатай байх болно.
• Шинэ жилийн гацуур модоо чимэх,
• Хайртай, ойр дотны хүмүүсдээ бэлэг сонгож авах,
Тун саяхан надад нэг сонирхолтой явдал тохиосон юм. Автобусанд суугаад орой гэр лүүгээ буцаж явлаа. Жолооч уруу дөхөж очоод билет авав. Мөнгөө өгөхөөр гараа сунгахад эр хүн над уруу хараад: Хэрэггүй, өөртөө үлдээ, зайрмаг ч бол худалдаж ав гэж байна. Би үнэхээр гайхаж, хэрвээ би сургуулийн хүүхэд, эсвэл оюутан байсан бол ойлгомжтой. Тэр үед бол гайхахаас илүү баярлуулах байсан биз. Гэвч намайг оюутан ч гэж бодсон юм болов уу? хэн мэдэх билээ?! Тийм бол миний амьдралдаа сонссон хамгийн сайхан урмын үгнүүдийн нэг нь байх байлаа. Юутай ч надад тун таатай байсан. Автобуснаас буугаад жолооч уруу гар даллах зуураа сургуулийн он жилүүдээ, хичээл тараад гэр лүүгээ явах замдаа зайрмаг авдаг байснаа саналаа. Хэлсэн ёсоор нь зайрмаг худалдаж аваад их л таатай идлээ. Сүүлийн үед тийм ч дуртай биш, ховорхон иддэг болсон ч энэ удаа үнэхээр сайхан байлаа.
• Өөрийнхөө санаа бодол, ухамсараа байнга хянаж байх хэрэгтэй. Гадна болж буй болон бусад хүмүүсийн үйл явдлыг, төдийлөн хянаж чадахгүй ч тодорхой нэг зүйлийг сонгож, тэр тухай юу гэж бодож байгаагаа хэлж болох юм. Бидний амьдралын чанар шууд л бидний санаа бодлоос хамаардаг гэдгийг мартаж болохгүй.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11083
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих