Та биеэ барьж чадаагүй, эсвэл нөгөө хүнийхээ үгийг хэт эмзэг хүлээн
авснаасаа болоод гэнэт эвгүй аашилсан нөхцөл байдлыг эргэн санах ямар
таагүй байдагийг санаарай. Иймд таагүй мэдрэмжээсээ салж чаддаг байх
хэрэгтэй. Өөртөө эвтэйхнээр суугаад баруун гараа дух, харин зүүнээ
дагзан дээрээ тавиад, ухаан санаандаа танд уур бухимдлыг төрүүлээд
байгаа нөхцөл байдлыг хөндлөнгөөс яг
кино үзэж байгаа шигээр харж, яг тэр таагүй мөч дээр түр зогсолт
хийгээрэй. Тантай ярьж байсан хүнийг хажуудаа байгаагаар төсөөлөн,
хэлэхийг хүссэн үгээ өөрийнхөө байх ёстой гэж үзсэн өнгө аясаар тайван
хэлэх гээд үз.
Амьсгаагаа уртаар авч гарын байрлалаа өөрчлөн эсрэгээр
зүүнээ дух, баруунаа дагзан дээрээ тавин нөгөө хүнийхээ байр сууринд
очих гээд оролд. Дээр өгүүлсэн ёсоор үйл явдлыг эргүүлэн, нөгөө хүнийхээ
өмнөөс өөртөө их тайван ухаалагаар ярилцаарай. Энэ мэтчилэн сэтгэлд
хургасан бүхнээ чанга дуугаар хэлээд гаргасаны дараа уур бухимдал,
эмзэглэл төрүүлсэн "хальсны" хэсгийг сэтгэлээсээ хайчлаад хаяж, улмаар
шатааж байгаагаар төсөөл. Энэ арга заслын дараа таны сэтгэл амар болж
муу муухай дурсамж үгүй болно.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11085
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих