Хэнтий аймгаас Дорнод орох хүртэл цардмал замаар холбогдсон. Гэвч тэрхүү зам нь там болжээ. Учир нь гүйцэтгэл муу байгаагаас улсын комисс хүлээж авахаас өмнө эвдрэл гарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Зунжин шороо овоолон зорчих хэсгийг хаасан нь зорчигчдод хүндрэл учруулдаг. Тэр ч байтугай засварын ажлын үед тэмдэг, тэмдэглэгээг буруу тавьснаар авто осол гарч, хүн гэмтсэн тухай Хэнтий аймгийн ЗЦГ-аас мэдээлжээ.
Иргэдийг чирэгдүүлэн хаалттай байсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км замын гүйцэтгэгч нь "China geo-Engineering Corporation” гэх компани юм. Уг замыг 12.5 тэрбум төгрөгийн өртгөөр босгосон гэх. Гэвч уг замыг Улсын комисс хүлээж авах боломжгүй гэж үзээд байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам тээврийн яамнаас зам засварын ажилтай танилцсан бөгөөд ”China geo-Engineering Corporation” компанид торон хагарлыг арилган чанарын шаардлага хангахгүй материалыг солих, 52, 59 дэх цэгт хучлага хийх, тэгш бус байдлыг зас гэсэн үүрэг даалгавар өгөөд байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих