Үеэ өнгөрөөсөн Шинэчлэлийн Засгийн газрын "Чингис”, "Самурай” бонд, Хятадын ард түмнээс зээлсэн хэдэн их наядын өр зээлийн эргэн төлөлт ойртож, дарга цэрэггүй бүсээ чангалах баргар он жилүүд айсуй. Төрийн албан хаагчдыг цомхотгож, цалинг нь хасах маягаар хэмнэлт гаргана гэж Сангийн яамны шинэхэн сайд Б.Болор мэдэгдчихлээ. Ирэх оноос Засгийн газрын 15 яамны 6 нь хойдхоо уншуулж, 9 яамтай, бас шадар сайдгүй болох сураг байна.
Яамдаа цөөлөхийн хамт дэд сайд нарыг ч бас үгүй хийх гэнэ. Манай аймгаас л гэхэд Ардчилсан намын эмэгтэй дарга Д.Цэрэнчимэгийг Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилно гээд намынх нь удирдлагууд хоёр гурван сарын өмнөөс амалчихсан гэнэ лээ. Даанч Ардчилсан намтай хамтран засаг барьж буй 3 дахь ерөнхийлөгч өөрт нь олдсон квотдоо хэнийг томилох вэ гэдгийг шийдэж чадалгүй цаг алдсанаас болж дэд сайд нарын асуудал ингэтлээ удсан байна.
Гэтэл "зэрэг нэмэхийн өмнө” гэгчээр гэнэтийн гай тохиож, Д.Цэрэнчимэг нарын тодроогүй дэд сайд нар маань амттайхан зүүднээсээ сэрж амжаагүй байх зуур Дэд сайдын албан тушаалыг үгүй болгож мэдэх нь ээ.
эх сурвалж: www.5858.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих