Эфирийн тос

Гаатай эфирийн тос нь олон жилийн турш гэрийн нөхцөлд анагаах бүтээгдэхүүнүүдийн нэг болсоор ирсэн. Булчин амраан тайвшируулах үйлчилгээтэй. Дух болон үсний зааг, шанаа, эрүү хүзүү хэсгээр түрхэн иллэг хийнэ. Үүний дараа ус уугаад нүдээ аниад хэсэг амраарай.
Ус сайн уух
Ойлгомжтой сонсогдож байгаа ч хүмүүс өөрсдийгөө усны дутагдалд орсныг тэр бүр анзаардаггүй. Кофе, согтууруулах ундаа болон чихэрлэг ундаанууд тоглойн өвчнийг улам даамжируулах магадлалтай. Өглөөний цай уухаас 20 мин өмнө ус уун өдрийг зөв эхлүүлэх хэрэгтэй. Мөн усандаа бага зэрэг нимбэгний шүүс хийснээр хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлнө.
Эмийн ургамалтай цай уух

Толгойны өвчин намдаах үйлчилгээтэй эмийн ургамалтай цайнууд маш сайн үр дүнтэй. Агшсан толгой хэсгийн судсуудыг тэлсэнээр толгойн өвчин намдана. Тайвшируулан судсыг амраах үйлчилгээтэй.
Шинэхэн цагаан гаа
200 гаран төрлийн ашигтай тос агуулдаг цагаан гааг хүмүүс олон жилийн турш хүнсэндээ хэрэглэж ирсэн. Чангарч ядарсан булчинг сулалж өвчин намдаана. Цагаан гаатай цай эсвэл шинэхэн зүсэм цагаан гааг цайндаа нэмсэнээр асуудал шийдэгдэнэ.
Массаж

Долоовор хураагаараа хөмсөгний хооронд байрлуулан бага зэрэг даралт өгөн нэг минут барина. Буцаад суллан дахин хэдэн удаа ч давтаж хийж болно.

Долоовор болон эрхий хуруугаараа эсрэг гарынхаа долоовор эрхий хуруу хоёрын хоорондох хэсгийг дарна. Хэдэн ч удаа давтаж болно.
Хөлийн эрхий хуруу болон хоёр дахь хуруу хоорондох хэсэгт даран нэг минуд амьсгаагаа тайван гүнзгүй авч гаргангаа дарна. Мөн адил хэдэн ч удаа давтаж болно.
Эх сурвалж http://theeverygirl.com/5-natural-headache-remedies
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих