Оны эхний 9 сарын байдлаар Хятад нүүрснийхээ импортыг 29.8 хувиар бууруулж 156.36 сая тоннд хүргэсэн бөгөөд энэ жилдээ багтаж дахин 60 сая тонноор багасгахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Хятадын эрх баригчид ирэх 5 жилийн хугацаанд жил бүр цөмийн эрчим хүчний 6-8 цахилгаан станц байгуулж, 2030 онд 110 станцтай болох зорилтийг тавьсан байна.
"Macquarie” группын түүхий эдийн судалгааны албаны дарга Колин Хэмилтон хэлэхдээ "Ирэх жилд явагдах 25 сая тоннын энэхүү бууралт нь Хятадыг ирээдүйд огт нүүрс хэрэглэдэггүй орон болох гарааг тавьж өгнө” гэсэн байна. Тэгвэл "Хятадын нүүрсний бууруулалт Индонезийн экспортонд нөлөөлөх болно” хэмээн дэлхийн нүүрсний "Coaltrans” чуулганы үеэр "Mercuria Energy Trading” компаний экспорт-импорт хариуцсан албан тушаалтан Фабио Габриели хэлжээ.
Хятад улс 2004 он хүртэл дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч гүрэн байсан авч дотоод дахь нүүрсний эрэлт хэрэгцээ нь эрчимтэй өссөн учир тус салбарт тэргүүлэгч байхаа больсон юм. Сүүлийн жилүүдэд Хятадын хүлэмжийн хий ялгаруулалт дээд цэгтээ хүрч, агаарын бохирдол нь дийлдэхээ больсон учраас цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжихээр болсон гэнэ.

Эх сурвалж: Reuters.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих