Өмнөд Америкийн далайн эрэгт үсэрч, тоглож буй халимнууд тэндэхийн байгалийн үзэсгэлэг улам ч тодотгодог. Гэсэн ч дэлхийн дулаарлын нөлөөгөөр эдгээр халимны идэх хоол хомсдож, оршин тогтнолд нь сөргөөр нөлөөлж байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сараас 12 дугаар сарын хооронд бараг 4000 гаруй халим Атлантын далайгаас Аргентины өмнөд хэсгийн Вальдесын хойг руу нүүдэллэдэг. Тэд буцаж Атлантын далайд ирж, төрж, зулзагаа сам хорхойгоор тэжээж өсгөдөг. Сам хорхойнууд нь Антарктидын мөсөн дор амьдардаг бөгөөд эдгээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ховордсоор байна. Халимны гол хоол тэжээл нь ховордсоноор халимны оршин тогтнолд нөлөөлж байна.
Халим Хамгаалах Институтын Шу-ы Захирал Мариано Сирони, "Сүүлийн жилүүдэд далайн температур энгийнээс бага зэрэг нэмэгдсэн бөгөөд үүний нөлөөгөөр сам хорхой цөөрч байна. Сам хорхой нь халимнуудын гол хоол тэжээлийн нэг юм. Сам хорхой ховордож байгааг дагаад халимны зулзаганы амьд үлдэх боломж буурч байна” гэжээ.
Сүүлийн жилүүдэд Халим хамгаалах Институт Вальдсын хойгт урьд өмнөхөөс хамаагүй илүү халим үхэж байгаа хэмээн хэллээ. Үрэгдсэн халимнуудын дийлэнх хувийг шинэ төрсөн 3 сараас доош сартай халимнууд эзэлж байна. Гэсэн ч Аргентин, өмнөд Африк, Австрали зэрэг улсуудын халимны тоо жил бүр 5-7 хувиар өсөн нэмэгдэж байна. 1935 оны үед эдгээр улсуудад халим нь устаж үгүй болоход ихээхэн ойртсон учраас халим агнахыг хуулиар хоригложээ. Гэсэн ч өнөөдөр халимны аюулгүй оршин тогтнолд нөлөөлж буй гол аюул нь цахлай болоод байна.
Э.Лхагв
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих