Кёкүшюзан Д.Батбаяр сүүлийн хоёр жил нэг л учраа
олохгүй яваа. УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийгээс буухдаа "Төрийн ордонд
ажилламаар байна, өрөө түрээслээд ч хамаагүй” хэмээн гуйсан тэрбээр
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Эрүүл мэндийн зөвлөх гэсэн асар том
гуншинтай ажиллаж байгаа. Онигоонд орж дуусдаггүй тэрбээр "Улс төрийн
тойм” сонинд өгсөн ярилцлагаараа дахин нэг паянгийн эзэн боллоо. Ярилцлага гарчигаасаа эхлээд л инээд хүргэсэн өнгө аястай байх бөгөөд түүнийг цахим ертөнцийнхөн захаасаа шүүмжлээд, зургийг нь шэйр хийгээд эхэлжээ. Үнэхээр ч энэ гарчиг инээд хүргэм биш гэж үү? Ерөнхий сайдын биеийг боддог, ядарчихна гэж айгаад зөвлөдөггүй зөвлөх ямар үүрэгтэй вэ гэсэн асуулт ч эндээс урган гарах биз ээ. Ямартай ч төрд хийх ажил их байхад хийх ажлаа олж ядсан хоосон хий албан тушаалууд энэ мэтээр байсаар байгааг бодох цаг нь болсон бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn -
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=1334
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих