2015 оны 12-р сарын дунд үе хүртэл Дорнод аймгийн нутгаар нийтдээ 4 удаа
цас орж нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байна.Цасан бүрхүүлийн
хамгийн их нь 17 см орчим,хамгийн бага нь 3 см зузаантай байгаа бөгөөд
дундажаар 8 см орчим байна.харин хунгарласан газартаа 20-45 см-н цасан
бүрхүүлтэй байна.Бог малын бэлчээрлэлтэнд цасан бүрхүүл тохиромжгүй байх
нөхцлийг үнэлэх шалгуур үзүүлэлтээр цасны зузаан 12 см, цасны нягт 0,24
байхад бог мал бэлчихэд хүндрнэл учирдаг бол Матад суманд цасны зузаан
12 см ,нягт нь 0,22 байна. Цас нэмж орвол Матад суманд өвөлжилт хүндэрч
болзошгүй нөхцөлтэй байгаа юм.Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 1-р сард
нутгийн төв болон өмнөд хэсгээр олон жилийн дундажаас ахиу цас орох
төлөвтэй байна.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=13409
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих