Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огруулах асуудлыг УИХ-ын Төрийн
байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэтэл нэг гишүүний
ирц дутсан. Ирцийг яаралтай бүрдүүлж, Ерөнхий сайдын танхимыг унагах
эсэхийг шийдэхээр УИХ-ын дарга З.Энхболд яаравчилж хэлэлцэх асуудлын
дараалалд байхгүй асуудлыг буюу байнгын хорооны гишүүдийг сэлгэн томилох
шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл УИХ-аас саналыг нь авалгүйгээр
Н.Батцэрэг гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс хасч,
оронд нь Г.Батхүү гишүүнийг оруулж ирсэн нь УИХ-ын гишүүний бүрэн эрх,
УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байна гэж гишүүд үзсэн. УИХ-дахь
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "УИХ дахь "Шударга ёс” эвслийн
дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор явж байгаа. Энэхүү хүсэлтийг
гишүүн бичгээр гаргаад бүлгийн шийдвэрээр УИХ-д тогтоолын төсөл өргөн
барих ёстой. Гадаадад томилолттой байгаа хүн бичгээр саналаа гаргах
боломжгүй шүү дээ. Энэ бол гишүүний бүрэн эрх, УИХ-ын Дэгийн тухай
хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ дахь
бүлэг аливаа хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах бүрэн эрхтэй.
Манай бүлгээс байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудалд
завсарлага авах гэсэн боловч УИХ-ын дарга энэ саналыг хүлээж авсангүй.
Энэ бол З.Энхболд дарга хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм” гэж
мэдэгдээд байсан юм.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөх бол дээрх хуулиудын дагуу хүсэлтээ заавал бичгээр гарган өгөх ёстой байдаг. Гэтэл Н.Батцэрэг гишүүнийг өргөдлөө өгөөгүй байхад, эсвлээс өгсөн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн гэдгийг нотолж буй аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг "Байнгын хорооны гишүүнээс татгалзаж, өөр байнгын хороонд томилох тухай надтай ярилцаагүй. Тэр үед агаарт нисч явсан учраас боломжгүй ч байсан юм. Гэхдээ надаас асуусан бол зөвшөөрөх л байсан” гэх байр суурийг илэрхийлсэн байна.
Энэхүү хариултаас харахад байнгын хорооны гишүүдийг сэлгэсэн УИХ-ын дарга З.Энхболдын шийдвэр, энэхүү хүсэлтийг гаргасан УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлгийн дарга З.Баянсэлэнгэ нар хууль зөрчсөн нь тодорхой болж байна.
Д.ЖАРГАЛ
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих