"Цагаан зээр төмөр замын өргөстэй торон хашлаганд орж, олноороо үхэж
байна” гэсэн иргэдийн мэдээллийн дагуу бид Дорноговь аймгийн Сайншанд
сумыг зорив. Говь-Сүмбэр аймгийн нутаг өнгөрөөд л хэд хэдээрээ бэлчих
зээрийн сүрэгтэй тааралдах аж.
Улмаар Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгийг хөндлөн гулд туулан өнгөрөхөд зээрийн сүрэг олноороо бэлчиж байлаа. Иргэдээс ирсэн мэдээллийн мөрийг хөөж, төмөр зам даган давхихад үхсэн зээрийн сэгтэй мэр сэр тааралдаж эхэлсэн юм.
Дорноговийн Сайншандад ойртох тусам үхсэн зээрийн тоо улам нэмэгдэж байлаа. Голдуу төмөр замын өргөст торны ойролцоо байх юм. Зээрийн сүрэг төмөр замын торон хашлаганы цаана байгаа өвсийг идэн бэлчиж байгаад галт тэрэгнээс үргэн зугтахдаа торон хашлагыг давдаг байна.
Хүч чадал муутай нь тороор шургалах гэж зүтгэх боловч биеээ урж шархаддаг байна. Улмаар тэд шархаа даалгүй үхнэ. Зарим нь торноос салж чадалгүй үхдэг аж. "Энэ жил ихэнх нутгаар цас ихтэй, зудтай байгаа.
Цагаан зээрийн бэлчээрлэдэг Сүхбаатар аймгийн сумдад цас ихтэй учир зээр Дорноговь аймгийн өмнөх сумд руу нүүдэллэж байгаа” гэж нутгийн иргэд хэлж байв.

dornod.net
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14316
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих