Хятадын Нанжин хотод болсон "The Brain” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцохоор Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, олон улсын их мастер Э.Энхмөнхийн хамт энэ сарын 2-нд тус хотыг зорьсон билээ. Хятадын хамгийн олон үзэгчтэй телевизийн уг шоунд тэрбээр Швед, Испани, Австрали, Перугийн тамирчидтай нэг баг болж өрсөлдөн ялалт байгууллаа. Тодруулбал, "Х-Теаm” буюу дэлхийн баг Хятадын багийг 5:1 харьцаагаар илүүрхэж ялалт байгуулсан юм.
Ой тогтоолтын олон улсын их мастер, өсвөрийн дэлхийн аварга, Монголын оюун ухааны академийн тамирчин, "Монголын бүргэд” хэмээх Э.Энхмөнхийн хувьд 15x15 хүснэгтийн нүд бүрт секунд тутамд анивчих нийт 225 цифрийг тогтоон, цагаан цэг санамсаргүйгээр зогссон нүдэн дээр ямар тоо байсныг гурван секундын дотор санаад, зөв дугаартай лаазыг сонгон лаазан ханыг нэвтэлж ширээн дээр тавих даалгавар гүйцэтгэн ялалт байгуулжээ.
Хятадын мастерууд өмнө нь улс улсын шилдгүүдтэй хүний санаанд орохооргүй даалгаврууд биелүүлж өрсөлдөөд Герман, Ангаи, Америк гэх мэт олон орны шилдгүүдийг ялж байсан аж.
Уг нэвтрүүлэг нь Хятадын "Jiangsu” телевизээр ирэх баасан гарагт гарах бөгөөд энэхүү шоуг тухайн оройдоо 300 сая гаруй хүн үздэг гэсэн статистик судалгаа гарчээ. Дашрамд дурдахад, "Х-Теаm” багаас шилдгийн шилдэг нэг гишүүнийг шүүгчдийн баг шалгаруулан БНХАУ-д дахин урих гэнэ.
О.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих