Төр засгийнхан АСЕМ монголд зохиогдоно, 5000 гаруй зочид төлөөлөгчид ирнэ хэмээн хөл нь газар хүрэхгүй л хөөрцөглөж байна. Харин ард түмний хувьд АСЕМ яамай… Төр засгаас бодлого болгож байгаа татварын энэ олон дарамтанд дарлуулсан олон нийтийн хувьд Монгол Улсад хоёрхон хоног үдлээд мордох тэр олон хүмүүст хөл алдаж, татварын төлөгчдийн мөнгийг хайр найргүй зарж байгаа нь харамсалтай ч юм шиг. Зочид төлөлөөгчид ирлээ гэж буруутгах зүйл алга. Гэхдээ уулзалтанд зориулсан төсөв мөнгөө бодолтой, бодлоготой зарцуулж, ард түмний дэмжлэг тусламжаар болгочих асуудлыг бол олон тэрбум төгрөг зарцуулахгүйгээр шийдчихэд яагаад болохгүй гэж…
Олон Улсын уулзалтанд оролцохоор манай улсыг зорин ирсэн зочид төлөөлөгчид үйлчлэх 300 гаруй автомашиныг татварын хөнгөлттэйгээр Монголд оруулж ирэх шийдвэрийг Засгийн газар зовох юмгүй л гаргана билээ. Өнөөдөр автомашин нь багталцахгүй, энэ автомашинуудаа яаж цөөрүүлье дээ. Гаднаас орж ирж байгаа автомашиныг яаж багасгъя даа хэмээн саяхан толгойгоо гашилгаж, татвар нэмж, иргэдийг автомашин унаад явах эрхийг нь хязгаарлаж, элдэв журам боловсруулаад байсан биш билүү.
Хоёрхон
хоногийн арга хэмжээнээс болж, Монголд оруулж ирсэн 300 гаруй
автомашинаа хоёр хоногийн уулзалт дууссаны дараа яах гэж байна вэ? Төр,
Засгийн удирдлагууд минь…
Магадгүй хямд төсөр орж ирсэн энэ их унаанууд хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй, албан тушаалтны л унаа болох нь гарцаагүй… Тэгээд ч нийслэлийнхээ зам дээр багталцахгүй байгаа Монголчуудын хувьд энэ их машин бас л нэлээдгүй түвэг удах нь ойлгомжтой…
Ер нь бол төр засаг ард түмний асуудлыг шийдвэрлэхдээ АСЕМ-ын уулзалтанд ач холбогдол өгч, шийдвэрийг гаргаж байгаа шигээ хурдтай байвсан бол ч мөн сайхан аа… Гурван хоногийн зөрүүнээс болж их хэмжээний татвар төлөх болж, өөрийн хөрөнгөө гааль дээрээс авч чадахаа байсан Ганболд гуай өөрийн хүчээр оруулж ирсэн машинаа зохих ёсны татварыг нь төлөөд авчих санаатай асуудал тавиад хандаж болох бүхий л газруудад хандаж байна. Гэвч өдийг хүртэл түүнд дорвитой хариу өгсөн газар гэж даанч алга.
Гурван хоногийн зөрүүнээс болж их хэмжээний татвар төлөх дээрээ тулчихаад байгаа Ганболд гуайн Альфарт машин шиг эзэндээ очиж чадахгүй байгаа хичнээн төмөр хүлэг байгаа бол… Энэ талаар шийдвэр гаргагчид судлаж үзсэн болов уу… Гаднаас татварын хөнгөлттэй дахин 300 автомашин оруулж ирэх тухай шийдвэр гаргаж, ойр тойрныхныхоо бизнесийг эрх мэдлээ ашиглан дэмжихийн оронд энгийн иргэдийнхээ энэ мэт машиныг татварын өршөөлд хамруулаад хоёрхон хоног хэрэглэчихээд зохих ёстой татварыг нь аваад өгчихөж яагаад болохгүй байгаа юм бэ?
Уг нь бол аливаа асуудлыг эрүүл саруул ухаанаар хандаад шийдвэрлэх юм бол олон хүнийг бухимдуулаад байх хүндрэлтэй асуудал байхгүй. Гэвч тэгэхийг хүсэхгүй, зөвхөн амин хувийн болон бүлэглэлийнхээ эрх ашгийг дээгүүрт тавьж буйгаа өнөөдрийн Монголын нийгэмд олон олон асуудал, хэл ам, уур бухимдал, гомдол, цөхрөл үүсээд байна.
Н.Чинзориг
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих