
энэ сарын 16-17-нд шилжих шөнө тус аймгийн Хэрлэн сумын аравдугаар багт орших "Жаст-Ойл” ШТС-ыг зэвсэглэсэн этгээд дээрэмдээд зугтжээ.
Сэжигтэн этгээд ШТС-ын түгээгчийн амыг нь скочдож, хүлэн улмаар гурван сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтаасан байна. Түгээгчийн өгсөн мэдүүлгээр сэжигтэн этгээдүүд гурвуулаа байсан бөгөөд 18-20 гаруй насны гурван залуу байжээ.
Хэргийг мөрдөж байгаа ч одоогоор сэжигтэн этгээдүүд баригдадаагүй байгаа юм байна.
Энэ төрлийн гэмт хэрэг урд нь Дорнод аймагт өмнө нь гарч байсан билээ. Хэдэн жилийн өмнө 10 мянгатын баруун талын ШТС зэвсэгт халдлагад өртөж байсан юм.
http://naran.mn/medee/4035-2016-04-19-08-03-56
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих